Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “КР-1” төслийн хүрээнд Монгол Улсад нийлүүлж буй Япон улсад тарьж ургуулсан 14.1 тэрбум төгрөгийн 16 мянган тонн цагаан будааг хүлээн авах ёслолын арга хэмжээ боллоо.
Энэхүү арга хэмжээнд Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл , ТЭДСангийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржав, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори, тус элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ичимото болон хоёр талын албаны төлөөлөгчид оролцов.
Энэ үеэр ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл хэлсэн үгэндээ “Монголчуудын хүнсний хэрэглээнд сүүлийн үед ихээхэн өөрчлөлт орж 2011 оны байдлаар манай улс 12 мянган тонн цагаан будаа импортлон хүнсэндээ хэрэглэсэн, сүүлийн жилүүдэд хэрэглээ нэмэгдэж цаашид ч өсөх хандлагатай байна.
Энэ удаагийн тусламжаар нийлүүлж буй цагаан будаа нь уг бүтээгдэхүүний импортоос 100 хувь хараат манай улсын хувьд дотоодын хэрэгцээний 40 хувийг хангах бөгөөд дотоодын цагаан будааны хангамжийг нэмэгдүүлж, үнэ тогтворжиход чухал тусламж боллоо” гэсэн юм.