Өчигдөр Сирийн нийслэл Дамаскад террорын ажиллагааны уршгаар наанадаж 16 хүн амь үрэгдэв. Хамгийн хүчтэй дэлбэрэлт бүгд найрамдах гвардийн анги салбар байрлсан Эль-Вуд хороололд нижигнэв. Сирийн түгшүүртэй байдал Амманд Орос Иорданы ГХ-ийн сайд Сергей Лавров, Насер Жауд нарын хийсэн хэлэлцээний гол сэдэв боллоо. НҮБ-ын ажиглагчдыг бүрэлдэхүүний нь өргөжүүлж Сирид буцаах хэрэгтэй гэж Лавров онцлов. Тэрээр өрнөдийн орнуудад хандан сирийн сөрөг хүчний террорын ажиллагааг зөвтгөхөөс татгалзахыг уриалав. Ямар ч өөрчлөлт хувь заяагаа гаднын оролцоогүйгээр өөрөө шийдвэрлэх ард түмний эрхэнд тулгуурлах ёстой гэж Лавров тэмдэглэжээ. НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими «Аль-Хайят» сонинд ярилцлага өгөхдөө Сири шинэ Сомали өөрөөр хэлвэл иргэний дайн үргэлжлэх төрийн засаггүй улс болон хувирч мэднэ гэв.