Японы эрх баригч Ардчилсан нам сонгуулийн өмнө өгсөн амлалтынхаа нэг хэсгийг биелүүлээгүйтэй холбогдуулан сонгочдоосоо албан ёсоор уучлал гуйх шийдвэр гаргажээ.2009 онд бүх нийтийн сонгуульд ялсан Ардчилсан намын Тунхгийг хэрэгжүүлэх үр дүнг тусгасан онцгой тайлан бүх эндүүрэлийг агуулж байна. Ардчилсан намын төсвийн орлого, зарлагыг буруу үнэлснийг тайланд тэмдэглэжээ. 16,8 триллион иен (200 тэрбум гаруй доллар) хэмнэж, нийгмийн өмнө авсан хэдэн үүргээ биелүүлэхэд зарцуулна гэж амласан билээ. Олон нийтийн санал асуулгын үр дүнгээс харахад одоогоор эрх баригч Ардчилсан нам олны дэмжлэгээр өөрий нь гол өрсөлдөгч сөрөг Либерал-ардчилсан намаас хоцорч байна.