УИХ-аар 11 дүгээр сарын 14-нийг их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэхээр хэлэлцэж байгаа. Хэрэв чуулганаар эцэслэн баталбал энэ өдөр бүх нийтээрээ амрах юм.
Харин энэ өдөр улсын хил, гааль хаах эсэх талаар иргэдийн дунд асуулт үүсээд байгаа учир энэ талаар Хил хамгаалах ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газраас тодрууллаа.
Монгол Улсын хилийг хоёр улсын харилцан байгуулсан гэрээний дагуу хааж, амардаг журамтай. Тиймээс Чингис хааны мэндэлсэн өдрөөр хил хаах тухай гэрээнд заагдаагүй учир хэвийн ажиллана гэж Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн хариулав.
Гаалийн байгууллагын хувьд төмөр зам болон агаарын тээврийн шалгалт, хяналт, бүрдүүлэлт жилийн 365 хоногт 24 цагаар завсарлагагүй ажилладаг. Харин зорчигч тээврийн хувьд Хил хамгаалах ерөнхий газраас гаргасан шийдвэрийн дагуу хааж болдог гэлээ.