Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд 27 настай Э-г харуул хамгаалалтын албанд бүлгийн дарга ажилтай 40 настай Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоолойг нь боогоод гэртээ хүчээр оруулж хүчиндсэн хэрэг гарсан байна.
Мөн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд 43 настай Э-г гэрийнхээ гадаа ээжтэйгээ сууж байхад нь хэсэг залуус машинд суулгаад явснаас хойш одоо хүртэл олдоогүй байна. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэсэг шалгаж байна.
Г.Тогос
Эх сурвалж: "Монголын Мэдээ"