УИХ-ын чуулганы пүрэв гаригийн /2012.11.08./ нэгдсэн хуралдаанаар Хуулийн төсөл буцаах тухай тогтоолын төслийг эхлээд хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Х.Болорчулуун, Р.Бурмаа, Д.Эрдэнэбат нарын 2012 оны аравдугаар сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд буцаахгүйгээр шийдэж, санал өглөө.
Дараагийн асуудал нь УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай байв. Хуулийн дагуу УИХ-ын гишүүний асуудлыг УИХ-ын дэд дарга чуулганд танилцуулах ёстой гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. УИХ-ын дэд дарга С.Баярцогт энэ дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан У.Хүрэлсүх гишүүний өргөдлийг танилцуулсан юм. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийн тухай танилцуулга хийгдлээ.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Р.Гончигдорж ийм байдал үүссэн тохиолдолд хэрхэх талаар өмнө нь болж байсан зарим нэг жишээн дээр тулгуурлан ярив. Тэрээр, гэр бүлийн хүн нь өвдсөн байхад заавал яагаад гишүүнийг чөлөөлөх гэж. Тодорхой хугацаанд чөлөө аваад, дараа нь үргэлжлүүлэн ажлаа хийж болохгүй гэх газаргүй гэсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Ц.Оюунгэрэл нар ч Р.Гончигдорж гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж байсан. Тэд, гэр бүлийн хүнээ эмчлүүлэх шаардлагатай бол чөлөө өгөөд явуулж, гишүүнээс нь чөлөөлөх бус харин ч бид туслах ёстой гэсэн юм. Хүмүүнлэг, хүнлэг байх хэрэгтэй, аль ч нам нь ялгаа алга хэмээн үг хэлсэн гишүүд ярьж байлаа.
Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан энэ үеэр, хувь хүний өвчний нууц руу заавал ороод байх нь зохимжгүй байх. Хэцүү л байгаа нь мэдээж. Ар гэрийнхээ гачигдлын үүднээс өөрөө ч өргөдлөө өгчихөөд байхад нь сайхан сэтгэл гаргаад аваад үлдэхэд, харин ч тус болохоос илүүтэй ус болох вий гэж бодож буйгаа хэлсэн.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, сэтгэлийнх нь эсрэг шийд битгий гаргаач ээ, янаглан хорлох ажиллагаа болно шүү. У.Хүрэлсүх залуу хүн, эрч хүчтэй хүн. Ханьтайгаа нийлээд гаргаж байгаа шийдийг нь ингэж хорлож болохгүй гэж байв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүнийг чөлөөлөх асуудал нэлээд хариуцлагатай зүйл гээд тухайн нам ямар нэг байдлаар гишүүнээ дарамтлаад гишүүнээс нь болиулах, чөлөөлөх байдалд хүргээгүй гэж бодож байна. Гэхдээ энэ нь цаашид жишиг болох вий гэж байв. Мөн тэрээр, хэсэг хугацаанд чөлөө авах байдлаар гэр бүлийн хүнээ эмчлүүлэх боломж байгаа. Гэтэл заавал гишүүнээс нь бүр чөлөөлөх дээрээ тулаад байгаа, шалтгаан нь юунд буйг тодруулж байсан. Бүр чөлөө авахгүйгээр, гишүүнээсээ татгалзахгүйгээр жил, сараар өөрийгөө эмчлүүлээд явдаг байсан олон гишүүн бий. Тэглээ гээд хэн ч маргаан гаргаагүй. Учир нь энэ бол хүний эрүүл мэндийн асуудал. Сольж өмсдөг бээлий шиг дуртай гишүүүнээ гаргаад, оруулаад ирдэг байж болохгүй гэх зэргээр саналаа хэлсэн юм.
Ингээд холбогдох хуулийн дагуу нэгдсэн хуралдаан нууцаар санал хураалт явуулж, “чөлөөлөхийг дэмжье” гэсэн томъёоллыг нийт гишүүдийн 58,3 хувь нь дэмжсэн юм. Харин гарсан тогтоолыг мөн нууцаар санал хураалт явуулан баталж, 71,4 хувиар дэмжлээ.