Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-ын “Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, шинээр барих тухай сургалт” семинарыг 2012 оны 11-р сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол улс болон Япон улсын ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, шнээр барих өнөөгийн нөхцөл өөр хоорондоо ялгаатай боловч Япон улсын хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг судлах замаар тулгарч буй нийтлэг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн арга барилыг Монгол улсад ашиглах боломжтой. Үүний тулд НБХБТГ болон MUGGUP төслийн багийн хамтран зохион байгуулж буй энэ удаагийн сургалт, семинараар хууль эрх зүйн орчин, төсөл хэрэгжүүлэх аргачлалыг харьцуулж, тулгарч буй асуудал тус бүрт авах арга хэмжээг хэлэлцэхийн зэрэгцээ төрийн байгууллагын албан хаагчид, хувийн хэвшлийн компани, оршин суугчдын төлөөллийн үүрэг хариуцлага, хамтран ажиллах тогтолцоог бий болгохыг зорьж байна.