Хамгийн гол нь Үндсэн хуулийг орчуулахдаа эл хуулийн суурь, зарим үзэл санаа бүрийн утга агуулгыг гажуудуулахгүй болгоомжтой ханддагт хамаг учир оршсоор ирсэн. Дэлхийд хамгийн олон хэлэнд түгээмэл орчуулагдсан АНУ, Англи, Францын Үндсэн хуулиудын эмхтгэл маш олон нэр томъёоны тайлбар бүхий зүүлттэй судалгааны бүтээлтэй бараг адил гардаг нь түүний тод жишээ болой. Аливаа үндсэн хуулийг шууд барьж аваад орчуулах нь тийм амаргүй гэж олонх судлаач үздэг нь бий
УИХ-ын даргын захирамжаар (2009.01.07) Монгол Улсын Үндсэн хуулийн казах хэл дээрх орчуулгыг хянан тохиолдуулах зөвлөл байгуулж ажил үйлсийг эхлэхдээ хожим хойно нь хариуцлагагүй байдлын эхлэл тавигдана гэж тооцоолоогүй бололтой. Казах хэлнээ орчуулагдсан шинэ Үндсэн хуулийн албан орчуулга нь маш тааруу болжээ. Хуулийн нэр томъёонуудыг хэрэглэхдээ ноцтой алдаа гажуудал гаргасан байх юм.
Казах хэл бол баян агуулгатай яруу сайхан хэл бөгөөтөл тоглох дуртай хэн нэгний тоглоомын талбар болсонд эмзэглэмээр. Утга дүйх үг хэрэглэх, зөв оновчтой өгүүлбэрзүй сонгох, холбож хэлхэх гээд хууль орчуулагчдаас маш их ухаан шаардах ажлыг “өөх ч биш, булчирхай ч биш” болгож хаясан нь ямар учиртай вэ? Үндсэн хуулийг орчуулахдаа мэргэжлийн хүмүүсийн зөвлөлгөө, онол арга зүйн хэлэлцүүлэг аль алин өрнөсөнгүй.
Үндсэн хууль бол уран сайхны зугаатай хэтрүүлэг бүхий зүйл биш. Сонины зарим мэдээ хийх шиг хөнгөн хэллэг бүр биш байлтай. Ийм модон хэллэгээр сийчигдсэн анхны бүтээл Монгол Улсын Үндсэн хууль болсон нь гунигтай. Мөхөс би вээр Үндсэн хуулийн энэ удаагийн орчуулгад үнэнхүү сэтгэл ханамжгүйгээс доор дурдсан зүйлийг илэрхийлэхийг оролдлоо. Бусдаар бол энэхүү бүтээлийг орчуулсан хүмүүсийг буруутгасандаа үүнийг тэрлээгүй гэдгийг өчье
“Монгол Улсын Үндсэн хууль”- ийн эх нэрнээс эхлүүлээд буруу орчуулагдсан байна. Үүнийг уншаад хойч ирээдүйхэн маань лав биднийг сайн хэлэхгүй байх вий гэсэн эмзэглэл төрсөн. Сайн хэлэх хэлэхгүй нь гол биш юмаа гэхэд эл буруу орчуулга, буруу ойлголтоор хойч үе төөрчих гээд байгааг бодоход аймаар. «Монгол Улсын Үндсэн хууль» гэдгийг «Монгол елжщ Heriзri зацы» гэж орчуулсан байна.
«Монгол Республикасыныц Heriзri зацы» гэх тодорхой бөгөөд олон улсын төрийн тухай онолд ойрхон нэр томъёо байсаар байхад шууд махчлан буулгасан нь нэг л оновчгүй болжээ. Цаашаа жаахан явж үзье.
Орчуулганд:...үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо гэх өгүүлбэрийг хөрвүүлэхдээ алдаа гаргаж даяар олноо гэдэгийг баршага хэмээх сул үгээр хадаж утга агуулгыг гажуудуулжээ. Даяар олноо гэдэг сүрлэг ухагдахууныг күллi жүртшылыкка гэж яруу тод хэллэгээр тунхаглах хэрэгтэй байсан.
Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг Монгол Улсын Бүрэн эрхт байдал гэх гарчгийг орчуулахдаа Монгол Eniнiн eгeмeндiгi гэж андуу ташаа нэр томъёог хэрэглэжээ. Бүрэн эрхт гэдгийг толык КҮКЫЛЫ гэж хэрэглэх бэлээхэн утга байсаар байхад егемен (эзэнт улс) гэх үгийг хэрэглэснээс үндсээрээ утгагүй болжээ. Ингэснээр хуулийн нэгдүгээр зүйлийн нэгийн бүрэн эрхт гэх үг егемен (эзэнт улс) болж, хоёрт байгаа зарчим мөн (каридат) гэсэн ойлголт үстаным (журам) болж зарчмын шууд утга болох кагидат нь төрөл арилжиж оржээ
Мөн хоёрдугаар зүйлийн Монгол Улсын нутаг дэвсгэр гэсэн ойлголтыг будилуулж нутаг дэвсгэрийг мекен-жерi (нутаг газар) гэж бичээд том эндүүрчээ. Оросоор «территория», казахаар аумак; гэж оноосон нэр ингэж солигджээ.
Хуулийн дөрөвдүгээр зүйлийн нэгд буй Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Улсын хил халдашгүй дархан байна гэсэн томъёоллын утга бүр алдагдаж халдашгүй дархан гэдгийг мызгымас бекем (хөдөлшгүй бат бөх) гэхчилэнгээр бичжээ. Угтаа халдашгүй дархан гэдгийг ешюм кол сукпайтын даркан гэж хэлчихвэл шууд утгандаа арай дөхөм байх байлаа. Дөрөвдүгээр зүйлийн гуравт байгаа ...дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг ХОРИГЛОНО гэснийг басып ӨТУ УШIН (гишгэж өнгөрүүлэхийн төлөө!?) гэхчилэнгээр маш харамсалтайгаар жаргончлон орчуулагджээ, Дамжин өнгөрүүлэх гэдэг бол утгачилбал осы аумак аркылы ету байх ёстой.
Тавдугаар зүйлийн нэгд байгаа олон хэвшил бүхий гэсэн ойлголт орчуулахдаа эр турпатты (янз бүрийн хэлбэртэй) болжээ. Зүй нь олон хэвшилт гэдгийг көп тарапты гэвээс илүү ойрхон санаа гарах байлаа.
Есдүгээр зүйлийн 2-т буй төрийн байгууллага шашны сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй гэдэг нь бүр утгагүй болохоос гадна сүм хийдийг мечлт-медресе (мешит -Аллахын, медресе - шашины дагнасан сургууль) гэжээ. Гэтэл сүм хийдийн оновчтой орчуулга нь пүтхана, гибадатхана юм. Үүнээс болж есдүгээр зүйлийн 3-ийн орчуулга нь бүхэлдээ ноцтой ойлголт төрүүлэхээр нэг л янзгүй болжээ.
Аравдугаар зүйлийн хувьд ч хуудуу түүхий хариуцлагагүй орчуулагдсан санаа олныг дурдаж болох боловч нэгэн алдааг хэлье. Монгол Улсын үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бүсад баримт бичгийг дагаж МӨРДӨХГҮЙ гэснийг дагаж мөрдөхгүй гэх үг, өгүүлбэрийг басшылыкка алынбайды ба удирдлага болгохгүй гэж нуршуу санаа оруулжээ. Тэгсэн доор бол ганц үгээр колданбайды гэвээс хэнбэгуай ч хялбархан ойлгоно шүү дээ.
Арваннэгдүгээр зүйлийн 1-д буй ...нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн гэсэн заалт ноцтой гажжээ. Төрийн үүрэг (мемлекет мждетп байх ёстой. Орчуулгад үүнийг Засгийн Газрын (Үюметтщ) үүрэг мэтээр харуулсан байна.
Түүнчлэн арванхоёрдугаар зүйл, ...хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна гэх бэлэгдлийн чанартай ойлголтыг орчуулахдаа хадгийг актык болгож оноосон нь үндсэндээ буруу юм. «Актык» гэдэг нь хадаг биш, харин казахын ёсонд гарын үзүүрээс тохойн хүртэлх уртаашаа хэмжээсээр бэлтгэсэн цагаан өнгийн давуун билэгдэл юм. Казахууд «актык»-ыг рашаан усны эхэнд, мал, амьтанд хурдан морь, кыран бүргэдэд уяж бэлэгдэл хийдэг, Энэ нь нэг ёсондоо тэнгэрийн бөөгийн шүтээний улбаатай залбирах ёсны билэгдэл юм.
Хоёрдугаар бүлэг, арвантавдугаар зүйлийн хоёрт: Монгол Улсын иргэнийг харьяатаас, зх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно гэснийг «МОНГОЛ елiнiн азаматын азаматтыгынан шiгарyгa, отанынан кууга, баска елге ауыстырып беруге тыйым салынады» гэжээ, Яг энэ үгийг үгчлэн дахин монгол хэлэнд буулгаж үзвээс: «Монгол Улсын иргэнийг харьяатаас гаргахгуй. эх орноосоо хөөхгүй, өөр улсад шилжүүлэн өгөхгүй» гэсэн утга санаатай болчихжээ. Үүнийг орчуулахдаа: «Республиканык азаматын азаматтыгынан айыруга, сондай-ак отанынан кудалауга, баска тыс мемлекеттерге аластауга болмайды» гэвэл утга зүйн алдаа гарахгүй байсан.
Арванхоёрдугаар зүйлийн нэгд: ...амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуүльд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно гэсэн ойлголтууд үнэнхүү хайхрамжгүй орчуулагдсан нь харагдаж байна. Энд амьд явах эрхтэй гэдгийг шууд махчлан орчуулсан байна.
Өөрөөр хэлбэл, үхэх үнэн, төрөх үнэн гэх байгалийн жам ёсны ойлголтыг сөрж тipi журуге , ерiктi гэжээ. Үүнийг өркiмнiн емiр сүруге кукыгы бар гэсэн бол болох байлаа. Амьд явах эрхтэй гэсэн ойлголт нь хүн ерөөсөө үхэж болохгүй гэсэн ойлголт биш. Мөн хуний амь нас бусниулахыг хатуу хориглоно гэдгийг адймды өлтiруге (хүн алахыг хориглоно !!!) гэж айлджээ.
Энэ ухагдахуун нь адам өмiрiн Ш- катан. тыйьж_еидь1нады буюу хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно гэх ойлголт юм. Арванзургадугаар зүйлийн тухайд энэ мэтчилэнгээр олон зүйлийг олж харж болно. Орчуулагч нарын казах, монгол хэлний мэдлэг үнэнхүү хомс байгаа нь харагдаж байна. Наад зах нь энэ бүтээлийг орчуулахдаа үг өгүүлбэр зүйн үзэл санааг ухаж ойлголгүйгээр шууд махчлан модон хэлээр туугаад байсанд хамаг будилаан оршжээ.
Жишээлбэл: ...хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг - мызгымайтын мүлiк гэж орчуулахын оронд өөр үг хэрэглэсэн, ...төр түүний эрх бүхий байгууллага гэдгийг күзырлы орындар гэсэн бол болох л байсан. Энд ...цалин хөлс авах, амрах гэдгийг орчуулахдаа бас л амрах демалу-амьсгаа авах болж орсон байна. Амрах гэх үг болвол тыныгу байх ёстой. Түүнчлэн хуульд байгаа ар-ождан. тыйым гэдэг олон дахин давтагдсан үгс (ар уждан, тиым??? г.м) эхнээсээ эцэс хүртэл алдаатай чигээрээ орсон байна
Зургадугаар зүйлийн арван гуравт: “...Халдашгуй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжиж, баривчлах, хорих. мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус. хэрцгий хандаж. нэр төрийг нь доромжилж болохгүй” гэсэн ойлголт бүхэлдээ бантан болсныг нуршаад илүүц биз ээ.
Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй гэдэг нь адамныц кадiр-касиетте кол сугылмайды байх ёстой ба дараачийн өгүүлбэрүүд бүхэлдээ ...Ешкiмдi азаптау, оган зорлык- зомбылык, жасауга, баскадай катыгездж немесе адамдык Kaдip- касиетж корлайтындай жэбiр көрсетуге болмайды гэсэн санаа шүү дээ.
Гуравдугаар бүлэг Монгол Улсын Төрийн байгуулал буюу Монгол Улсын Их Хурал хэмээгдэх бүлэг эхнээсээ махчлагдан орчуулагджээ. Жишээ нь, Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. Казах хэлнээ орчуулагдсан хэсгийг дахин монголоор уншваас: Их Хүралдай төрийн засаглалыг барьж байх дээд үйым (орган биш үйым жижиг байгууллага - Р.С) ба хууль батлах засаглал зөвхөн Улсын Их Хуралдайд хадгалаастай байна. Хадгалагдана гэсэн үгийг энэ удаа цоожтой авдарт хадгалах мэтээр ойлгосон нь нэг л хоржоонтой санагдлаа.
Хорин хоёрдугаар зүйлийн ...Ийнхүу тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ гэсэн утга байдаг. Орчуулагч нар тангараг өргөх гэдгийг тангараг өгөх гэж, бүрэн эрхээ эдэлнэ гэдгийг бүрэн эрхээ өмчилнө (игiлiктендi ???), гэхчилэнгээр шууд махчилчжээ. Мөн Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана гэсэн заалт байгаа. Үүнийг казар орчуулгаас нь дахин Монгол хэлэнд буулгаж үзье.
Үндсэн хуульд өөрөөр үзүүлээгүй бол (занда баскаша көзделмеген болса байх ёстой Р.С) Монгол Улсын Тэргүүн амбан захирагчийг (Бас уэли биш Үюмет басшысы байх ёстой Р.С) томилох бодолтойг (энд саналыг- усынысын гэх нь оновчтой - Р.С) Улсын Их Хуралдайд гардаж өгснөөс хойш (өргөн мэдүүлэх - мөлiмдегеннен кейш - Р.С) дөчин тав хоногийн дотор Улсын Их Хуралдай хэлэлцэж шийдвэрлэж чадаагүй бол өөрөө “тарна” гэжээ. Дашрамд дурдахад, тарах гэдэг үгийг шууд утгаар нь хэрэглэж болохгүй мэт санагдана. Тарах, тарау гэдэг нь казах хэлний язгуурт арай өөр утгаар хэрэглэгдэх жамтай.
Хорин тавдугаар зүйлийн 14-д ...өршөөл үзүүлэх шийдвэр гаргах; гэсэн ойлголтыг орчуулахдаа айыпкердi азат ету буюу гэмт этгээдийг чөлөөлех шийдвэр гаргах??? мэтээр эндүүрчээ. Өршөөл үзүүлэх гэдгийг ракымшылык; керсету гэсэн бол оновчтой байхсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн гэсэн ойлголтын орчуулга нь оновчтой биш байна. Ерөнхийлөгч Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна гэснийг зэвсэгт хүчнүүдийн болгон олон тоон дээр болгоод үг нэмсэн бол Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгуй дархан байна гэдгийг Ерөнхийлөгч өөрөө, орд, унаа хөдөлшгүй бат бөх байна??? гэхчилэнгээр үргэлжилнэ.
Нэжгээд бусад орчуулгын талаар олон зүйл яриад ч нэмэргүй мэт. Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн наймдугаар зүйл. Бусад Үндэслэл-ийг орчуулахдаа гаргасан ноцтой алдаануудыг дурдахгүй өнгөрч болохгүй гэж миний бие мунхаглаж байна.
Энэ хуулийн гуравт: Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн “БНМАУ”- ын гэсэн хаяг бүхий төрийн бүх байгууллага “Монгол Улсын...” гэж нэрлэгдэнэ гэсний “хаяг” гэдэг үгийг «адрес» гэж дэндүү явцууруулаад орхижээ. Үүний гегелюмэртебе буюу тургылыкты мекеж гэж утга төгөлдөр оновчтой үг хэллэгээр бичих нь зөв байсан юм. Монгол Улсын хаяг бол хэн нэгний гэрийн хаягтай адил зүйл биш гэдгийг орчуулагч нар ойлгохгүй байгаад харамсмаар.
Эл хуулийн есдүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох тухай заалтуудын гуравт: ...нэмэлтийн тухай хуулийн хамт түүхэн үүргээ гүйцэтгэж халагдсанд тооцно гэснийг куатсыз болганга саналады??? буюу хүчингүй болсонд тооцно гэж төгсгөжээ. Халагдсанд тооцно гэсэн Үндсэн хуулийн ойлголт бол хүчингүй болсонд тооцно гэсэн утга биш.
Монгол Улсын Үндсэн хуулийг орчуулагсад ингэж шоудож улс төрийн хожоо авах гэж яарсандаа ийн төрийн эцэг хуулийг доромжилж орхисон юм шиг байна лээ.
Энд нэгэн зүйлийг зориуд дурдахгүй өнгөрч болохгүй мэт. Үндсэн хуулийн хамтаар Монгол Улсын Төрийн дууллын үгийг орчуулсан явдал. Дууллыг орчуулахдаа энэхүү Төрийн их бүтээл нь Ц.Дамдинсүрэн агсны бүтээл, төрийн билэгдэл юм гэдгийг огт бодолцоогүй, хариуцлагагүй хандсан нь сонин.
Монгол Улсын Төрийн дууллын үгийг бүтээсэн Ц.Дамдинсүрэн, аяыг бүтээсэн Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж зэрэг суут хүмүүсийн дараагаар давхар орчуулагч, зохиогч нарын нэрийг байршуулсныг хараад мэл гайхлаа. Төрийн дууллыг нийтийн дууны үгтэй адилтган үзэж хөнгөн гоомой орчуулсан явдал ингэж анх удаа Монголд тохиосон нь ичмээр. Төрийн дуулал бол шүлэг биш юм.
ЗҮҮЛТ:
Ингэж Монгол Улсын Их Хурлын даргын 2009 оны 1-р сарын 07-ны №4 тоот захирамжаар 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн казах хэл дээрх орчуулгыг хянан тохиолдуулах зөвлөлийг байгуулж, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр өөрийнхөө албан тушаал, алдар нэрийг хүртэл казах хэлнээ орчуулж өмнөтгөл бичжээ, Энэ утгаараа Монгол Улсын Их Хурлын дарга асан Д.Дэмбэрэл. Хууль зүй Дотоод хэргийн яамны оролцоотойгоор "Монгол Улсын Үндсэн хуулийг маш хариуцлагагуй орчуулж, 2000 ширхэг хэвлэн тарааж хууль зөрчжээ.
Р.Сураган /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн