Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахгүйгээс үүдэн барилгын салбар “гамшигт” нэрвэгдсэн.
Статистик мэдээллээс үзвэл, энэ төрлийн ослоор 2007 онд 73 осол гарч 40, 2008 онд 73 ослоос 18, 2009 онд 43 осол гарч 11, 2010 онд 37 осол болсноос 21, 2011 онд 46 ослоос 19 хүн амиа алджээ. Энэ жилийн тухайд одоогоор 39 осол гарч 22 хүн хорвоог орхисон мэдээлэл бий.
Чимээгүй сүйрэл болсон энэ төрлийн хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд төр засгаас зарим нэг арга хэмжээг эхлүүлсэн ч захирагдахгүй барилгын компанийн балгаар эрдэнэт хүний амь нас үнэгүйдэж, эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амиа алддаг. Хэлээд, яриад байхад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрэгжүүлдэггүй газруудад хуулийн дагуу хариуцлага тооцдог баймаар.
Өнгөрсөн саруудад өдөрт нэг барилгын осол гарч хотын даргыг түргэн авахуулсан. Үүнээс үүдэж зөвшөөрөлгүй барилгууд нүд үзүүрлэгдэж эхэлсэн юм. Гэсэн ч Монголын хууль гурав хоног гэгчээр барилгын осол буурахгүй байна.
Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт дахин нэг осол гарлаа. Эх сурвалжийн мэдээллээр тус дүүргийн нутагт баригдаж буй “Асар шим” компанийн барилга дээр ажиллаж байсан 33 настай Э гэгч өндөр хүчдэлд цохиулан амиа алджээ. Талийгаач барилгын гурван давхарт ажиллаж байсан гэнэ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн аж.
Ослын шалтгааныг тодруулахаар мэргэжлийнхэн ажиллаж байна.
Б.Чанцал