logo
АНУ-ын зүүн эрэг бас нэгэн хүчтэй хар салхинд нэрвэгдэж байна

АНУ-ын зүүн эрэг бас нэгэн хүчтэй хар салхинд нэрвэгдэж байна

2012/11/09
10-р сарын сүүлээр “Сэнди” хар салхинд нэрвэгдэсэн Америкийн Нью-Йорк, Нью-Жерси мужууд дахин байгалийн гамшигт нэрвэгдлээ. Хүчтэй салхи хүйтэн, цас зэргийг дагуулсан төдийгүй цагт 100 км хүчтэй салхилж байв. Эдгээр нь эрчим хүчний нийлүүлэлтйг таслах аюулыг дагуулж байна. Нийтийн тээврийн тээврийн үйлчилгээг зогсоогоод байна. Цагдаагийнхан эргийн бүсүүдэд хяналт тавьж, орон нутгийн хүмүүсийг өөрийн орон гэрээс гарч, хорогдох байруудад очихыг шаардаж байгаа аж. Оршин суугчид өөрсдөө дахин хүнс болон нэн шаардлагатай бараануудыг нөөцөлж байна. Дэлгүүрүүдэд гар чийдэнгийн зай, шүдэнз болон лаа нэн эрэлт хэрэгцээтэй байна. “Сэнди” хар салхины улмаас АНУ-д 120 хүн амь насаа алдсан юм. Тус улсын зүүн хэсэгт одоо болтол 1,3 сая орчим хүн гэрэл цахилгаангүй байна. Урьдчилсан байдлаар гамшигийн хохирол 50 тэрбум долларт хүрч мэдэхээр байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш