logo
Хятадын хөгжлийн ирээдүйн 10 жилийн өнгийг тодорхойлох шинэ удирдагч айсуй цаг...

Хятадын хөгжлийн ирээдүйн 10 жилийн өнгийг тодорхойлох шинэ удирдагч айсуй цаг...

2012/11/09
ХКН-ын 18-р их хурал нээгдэхийн өмнөхөн хятадын нийгмийн амьдралд улс төрийн өөрчлөлтийг гүнзгийрүүлхийг уриалсан уур амьсгал түгэх болсон. Төр засаг нийгмийн хоорондын эерэг холбоог тогтоох болон шүүхийн системийг өөрчлөх тийшээ шинэ үеийн удирдагчид зоригтой алхам хийх ёстой гэж үзэж байна. Ингэснээр нийгэм эдийн засгийн хурц асуудлыг шийдэх болон нийгмийн дургүйцлийг буруулахад туслах болох талтай.

Чунцин хотын намын хорооны дарга болон Төв хорооны гишүүн Бо Силай нартай холбоотой шуугианы дараа нам өөрийн ганхаж буй нэр хүнд болон өөрийн төр засгийн хууль ёсны байдалд санаа зовох болсон байна. Олон жилийн турш албан тушаалын шат өөд амжилттай ахиж байсан Бо Силайг намаас хөөж шүүхийн гарт өгсөн байна. Тэрээр одоо өөрийн гэргийн гэмт хэргийн мөрийг баллахыг оролдсон болон авилгалын олон олон хэргийн төлөө шүүгдэх болно. Жилийн өмнө гэхэд л Бо Силай намын ТХ-ны хүчирхэг Байнгын хорооны бүрэлдхүүний бодит нэр дэвшигч байсан юм. Түшмэдүүд албан тушаалаа хортойгоор ашиглахын эсрэг үр ашигтай механизм манай улсад байхгүй байна гэж хятадын улс төр судлаачид олон нийтлэлдээ онцлон тэмдэглэж байна.

Улс оронд улс төрийн өөрчлөлт явуулах асуудал нам болон засгийн газрын өмнө хурцаар тавигдаж байгаа бололтой.  Юуны өмнө улсын түшмэдүүдтэй нягт холбоотой улсын корпорацуудыг шинэчлэх ажилд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна гэж энэ нийтлэлд өгүүлсэн байна. Төрийн эрхийг хортойгоор ашиглах болон нийгмийн дундах дургүйцлийг өсгөх зэрэг нь улс төрийн системийг даруйхан өөрчлөн байгуулахыг шаардаж байна гэж нөлөө бүхий хятадын  нөлөө бүхий хэвлэлүүд онцлож байна.

Хятад улс өөрийн улс төрийн байгуулалтын загварыг идэвхитэй эрж хайж байна. Ийм учраас болох гэж буй намын их хуралд болон шинэ удирдлагууд төрийн эрхэнд гарахтай холбогдуулан нийгэм зохих итгэл найдвар хүлээлгэж байна. Тэгэхдээ өөрчлөлт шинэчлэлт аажим явагдах учир түргэн өөрчлөлтийг хүлээх хэрэггүй байх. Тэр тусмаа барууны либерал загварыг хүлээх бүр ч хэрэггүй. Хуулийг дээдлэх, Үндсэн хуулиа хүндэтгэх шаардлагатай гэсэн дуу хоолой сонсогдож байгаа.

Шүүхийн бие даасан системийг хөгжүүлэх шаардлагатай гэж дурдсан шүүхийн шинэчлэлийн тухай Цагаан ном гэгчийг нийтлээд байна. Энэ салбарт өөрчлөлт тийм ч хурдан явагдахгүй гэж би үзэж байна. Гэхдээ олонхи саналууд их хурал дээр бага зэрэг өөрчлөгдсөн хэлбэрээр тусгалаа олохыг үгүйсгэж болохгүй. Их хурлын үеэр төрийн эрхэнд гарах шинэ үеийн удирдлагууд улс төрийн шинэ үзэл бодлоор цэнэглэгдсэн байх ёстой гэсэн яриа тохиолдлоор гараагүй байх талтай юм. Нийгэм улс төрийн институцийн өөрчлөлт, төр засаг болон нийгмийн харилцааны систем нь эрх баригч намын зүгээс өдөр тутмын хяналтыг шаардаж байгаа гэдгийг шинэ удирдлагууд сайн ойлгож байгаа.

Сүүлийн 30 жил явуулж байгаа эдийн засгийн шинэчлэлийн үеэс ч илүү шаардлагатай гэж үзэж байгаа. Нэг талаас энэ нь улс төрийн өөрчлөлтийн хүрээг хязгаарлаж байгаа учир нь намын удирдлагуудын зарчим нь эргэлзээ төрүүлэхгүй байгаа юм. Нөгөө талаас дадал болсон талбартаа ажиллах нь тэсрэлтээс зайлсхийхэд тустай юм. Иймэрхүү шинэчлэл өөрчлөлтийн амжилттай, амжилтгүй байх нь намын байдлаас ихээхэн шалтгаална. Харин Бо Силайгийн хэргээс хархад намын байдал тийм ч тааламжтай бус байгаа бололтой.

Саяхан болтол хятадын их хэтийн төлөвтэй улс төрч байсан Бо Силайг огцоруулж, намаас хөөсэнтэй холбоотой шуугиан маргаан авилгалын шалтгаан болон «сүүдрийн бодлогоос» чөлөөтэй төрийн удирдлагын үр бүтээлтэй систем байгуулах зам зэрэг нарийн түвэгтэй асуудалд хариу өгөхийг ХКН-аас шаардав. Намын 18-р их хурлын тайлан илтгэлд эл сэдэвт анхаарал тавихгүй байж чадахгүй байсан. Хятадын удирдлага улс төрийн шинэтгэл шаардагдсныг ухамсарлаж байна. Хятадын намын удирдагч Ху Зиньтаогийн илтгэл үүнийг тод тусган харуулав. «Улс төрийн цэвэр систем» байгуулах нь зайлшгүй чухал гэж илтгэлд нэлээд хатуу өгүүлжээ. Мөн зорилтыг авилгалтай тэмцэх зорилттой нэг зэрэг тавьсан байна. Улс төрийн ил тод бус механизм болон хууль сахиулах, шүүх систем биеэ даахгүй явдал Бо Силайн хэргээр бүрэн илрэв.

Бо Силай хууль удаа дараа зөрчсэн ч олон жилийн турш албан тушаал ахив. Тэрээр дээд албан тушаал хашиж байсан үед дээгүүр албан тушаалтай түшмэд завхарч, хуулийн хүрээнд ажиллалгүй дүр зоргоор авирсан хэрэг явдал гаднаас харахад тогтонги «зол жаргалтай Чунцины» цаана нуугдаж байсан. Хууль бус онцгой эрх мэдэлтэй тэмцэх нь чухал гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтао хэлсэн нь хатуу сануулга боллоо. «Хууль ёсыг уг яриагаар орлож, засгийн эрхээр хууль хөсөрдүүлж, хувийн ашиг бодож хууль хортойгоор хэрэглэж огт болохгүй» гэж Ху Зиньтао мэдэгдэв. Тухайлбал «бүх шатны удирдагчид ялангуяа дээгүүр албан тушаалтнууд цэвэр бодлогын дүрмийг ухамсартай даган мөрдөх ёстой» гэж баримт бичигт өгүүлжээ. «Энэ асуудлыг зохих ёсоор шийдвэрлэхгүй бол намд үхлийн цохилт өгөх бүр нам,төр улсыг хөнөөх уршигтай болж мэднэ» гэж Ху Зиньтао онцлов.

Гэвч улс төрийн хөтөлбөрийн баримт бичиг болох илтгэлд авилгал, сүүдэр улс төр хэвээр байгаагийн гол шалтгаанд дүн шинжилгээ хийгээгүй.Ямар учраас ХКН дотроосоо завхрах үзэгдэлтэй олон жил тэмцэж ирсэн ч авилгалтай холбоотой маргаан шуугиан намжилгүй үргэлжилж байна вэ? гэсэн асуудалд бас хариу өгөөгүй. Байдлаас харахад дээд удирдлага намын засгийг хэвээр хадгалах гол чиглэээр ахиц дэвшил гаргах арга замын асуудлаар санал шүүмжлэл явуулсаар байна.

Бүр 17-р их хурал дээр өгүүлсэн «завхралтай тэмцэх, хахуульд орохгй явдлыг бэхлэх хятадын зам» гэчийг илтгэлд давтсан юм.  11-р сарын 8-нд Бээжинд нээгдсэн тус ХКН-ын 18-р Их хурлаар Хятадын эрх баригч  бүрэлдэхүүнд халаа сэлгээ хийнэ. 18-р их хурлаас томилох шинэ удирдлага түүнийг тодорхой агуулгатай болгох ёстой. Ардчилсан шинэтгэл эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэх вэ? Шахан хавчих арга хэмжээг сэргийлэн сэрэмжлэх арга хэмжээнтэй яаж хослуулан нийцүүлэх вэ? Түшмэлд хяналт тавих ямар хөшүүрэг хэрэглэх вэ? зэрэг асуудал ойрын 10 жилд хятадын улс төрийн амьдралыг тодорхойлох юм. Си Зиньпин КН-ын ТХ-ны одоогийн тэргүүн Ху Зиньтаог орлоно гэж үзэж байна. Чухам  Си Зиньпин дараачийн 10 жилд Хятад улсыг удирдах юм. Энэ завсар БНХАУ-ын эдийн засаг америкийнхээс тэргүүлж, дэлхийд хамгийн томд орж мэднэ. Иймээс болох гэж байгаа их хурал болон засгийн эрхийг нөхөр Ху Зиньтаогаас Си Зиньпинг залгамжлуулахыг түүхэн үйл явдал гэх бүрэн үндэс бий.

Хятадад ардчилсан сонгуулийн систем үгүй байсан ч удирдагчид нь албан тушаал хэт удаан хашихгүй байна. Дэн Сяопин эрх барьж байснаас хойш төр засгийн дээд удирдлага 10 жил дутам солигдож байна. БНХАУ-ын төрийн тэргүүн чухам хэн болох нь их хурлаас нэлээд өмнө тодроно. Си Зиньпин төрийн тэргүүн болох тухай бүр 2000-д оны дундуур зарлан мэдээлсэн билээ. 2008 оны 3-р сард тэрээр БНХАУ-ын дэд дарга болжээ. 2010 оны 10-р сард нөхөр Си Зиньпинг ХКН-ын ТХ-ны Цэргийн зөвлөлийн дэд даргаар томилов.

Чухам тэрээр БНХАУ-ын өнөөгийн дарга Ху Зиньтаог орлох нь эргэлзээгүй болсон. Си Зиньпин дээд зэргийн удирдагч гэдгээ харуулав. Тэрээр баян Фузянь мужийг нэлээд удаан удирдсан юм. Түүний удирдлагаар мужийн эдийн засаг эрчимтэй хөгжив. Нөхөр Си Зиньпин төрийн тэргүүний албан тушаал хашихдаа эдийн засгийн хөгжлийг эн түрүүнд тавих бололтой.

Б.Эрхэс
SHUUM.MN
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш