Бие биенээ халамжил:
- Анхаарал халамж гэдэг хосуудын харилцааны хамгийн чухал зүйл юм. Учир нь хүн хайр халамжаар үргэлж дутаж явдаг.
- Хүн амьдралдаа ямар нэгэн зүйлээр дутагдаж гачигдаж явсан ч гэсэн хэн нэгнээр халамжлуулж, хэн нэгний анхааралд байна гэдэг хамгийн сайхан зүйлийн нэг юм.
- Иймд хоёр биендээ хайр халамжаа харамгүй зориулж байх хэрэгтэй.
Буулт хийхээс бүү татгалз:
- Хичнээн аз жаргалтай гэр бүл байлаа гээд асуудалгүй бас маргаан зөрчилдөөнгүй амьдарна гэж үгүй. Заавал том зүйл гэлтгүй энгийн, жижиг сажиг зүйлээс хүртэл санал бодлын зөрөлдөөн гардаг шүү дээ.
- Тухайлбал, амралтын өдрөөр бүсгүй нь кино үзэх, дэлгүүр хэсэх аль эсвэл паркаар зугаалмаар байдаг. Харин залуу нь салхинд гарах, гэртээ хоол хийж идээд сайхан амрах, найз нөхөдтэйгээ хамт байх сонирхолтой байдаг.
- Энэ тохиолдолд харилцан ярилцсаны үндсэн дээр удаадаа чинийхээр болъё харин дараагийн удаа миний хүсэлтээр болно шүү гэж хэлээд буулт хийх нь зүйтэй.
Нэгнийгээ ойлгодог бай:
- Ямар нэгэн асуудал хэн нэгэнд нь тулгарахад аль эсвэл санаандгүй буруу зүйл хийхэд нь эхний удаадаа ойлгож, тусалдаг байх.
- Харин энэ үед нь түүнийг шууд зэмлэж, буруутгах хэрэггүй.
Хоёр биенийхээ үзэл бодолд халдах хэрэггүй:
- Хэдий нэг гэр бүлийн хоёр хүн байлаа гээд аливаа зүйлийг үзэж дүгнэх үзэл бодол нь харилцан адилгүй байдаг.
- Иймд чиний буруу, миний зөв гэж хэн хэнийхээ үзэл баримтлалыг буруушааж няцаах гэж оролдсоны хэрэггүй юм.
- Харин ч эсрэгээрээ авах санаа оноог нь авч, санал нэг байгаагаа илэрхийлэх нь хамгийн зөв зам юм.