logo
УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамж гаргалаа

УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамж гаргалаа

2012/11/10
УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамжийг өнөөдөр гаргалаа.
2014-2016 онуудад улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх асуудлаар иргэдтэй санал солилцох зорилгоор Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганыг 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл түр завсарлуулахаар уг захирамжид дурдсан байна.
Түүнчлэн дээрх асуудлаар завсарлагааны хугацаанд иргэдтэй санал солилцсоны үндсэн дээр ирүүлсэн саналыг нэгтгэн тодорхой санал боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг Төсвийн байнгын хороонд даалгажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш