"Ард түмэн та-Хаан” хэрэглэгчийн үндэсний форум Төрийн ордонд боллоо. Шадар сайд Д.Тэрбишдагвын удирдлага дор ажилладаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар хамтран энэ форумыг зохион байгуулж байна.
Үндэсний форумд дээрх агентлагуудаас гадна аймаг, орон нутгийн, иргэний нийгэм, бизнесийн төлөөллүүд багтжээ. Форумыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ ард иргэдийн өдөр тутмын амьдралд чухал нөлөөтэй агентлагуудаас үзүүлдэг үйлчилгээгээ чанаржуулахаар, цаашид хийх шинэчлэлийнхээ талаар ярилцахаар ийнхүү цугласанд талархаж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн “Иргэд, хэрэглэгчид, нийтийн эрх ашигтай холбоотой, тэдний өмнө байнга тулгамдаж байгаа асуудлуудыг энд цугласан төр, иргэд, хувийн хэвшлийн төлөөлөл та бүхэн хамтран хэлэлцээд энэ чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай шинэчлэлийн алхмуудыг тодруулан гаргаж өгөөрэй” гэлээ.
Форумын хүрээнд “Ил тод тендер”, “Монгол Улсын стандартчиллын өнөөгийн байдал” гэсэн үндсэн хоёр сэдвээр өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн хуралдаанаасаа дээрх агентлагуудын баримтлах чиглэлийг тодорхойлсон баримт бичиг гаргана.