А хүрээний H3N2 вирус Монгол Улсын хэмжээнд идэвхжиж эхпээд байгаа аж. ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид томуугийн тандалтын нэгжүүдээс ирүүлсэн сорьцонд тус вирус эерэг тодорхойлогдсон байна. Түүнчлэн томуугийн вирус хүн амын дунд нэмэгдэж, өвчлөлийн шалтгаан болж байгаа бөгөөд хөдөө орон нутгийн хамарсан өвчлөл болж өсөх магадлал өндөр байгаа гэдгийг ХӨСҮТ-ээс сэрэмжлүүлж байна. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд иргэд амны хаалт хэрэглэх, өөрсдөө болон хүүхдээ дулаан хувцаслах, ам хамраа боож, шууд хүйтэн агаар амьсгалахгүй байх хэрэгтэй аж. Мөн амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэн, эмнэлэгт шинжилгээнд хамрагдаж байхыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.
Эх сурвалж: "Хөдөлмөр"