I. Нийгмийн үзүүлэлт
Улсын хэмжээнд 2012 оны эхний 10 сард 62085 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 62347 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 3418 эхээр буюу 5.8 хувь, хүүхдийн тоо 3450 хүүхдээр буюу 5.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Улсын хэмжээгээр энэ оны эхний 10 сард нялхсын эндэгдэл 949 болж, өмнөх оны мөн үеийнхээс 16 хүүхэд буюу 1.7 хувь, 1-5 хүртэлх насандаа 206 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 5 хүүхэд буюу 2.4 хувиар буурав.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2012 оны 10 дугаар сарын эцэст 40.1 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 745 хүнээр буюу 1.9 хувиар өсчээ.
Нийгмийн даатгалд 2012 оны эхний 10 сард 687.0 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 464.6 мянга буюу 67.6 хувь нь аж ахуйн нэгж байгууллагынх, 222.4 мянга буюу 32.4 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 80.5 мянга буюу 13.3 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 69.2 мянга буюу 17.5 хувь, төсөвт байгууллагынх 11.4 мянга буюу 5.4 хувиар нэмэгджээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2012 оны эхний 10 сард 60.6 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 3.7 мян.хүн буюу 6.6 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 26.2 тэрбум төг буюу 91.0 хувиар нэмэгджээ.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2012 оны эхний 10 сард вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 4390 хүн буюу 43.4 хувь, салхин цэцгээр 531 хүн буюу 20.2 хувь, цусан суулгаар 59 хүн буюу 3.1 хувь, сүрьеэгээр 67 хүн буюу 1.9 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 45 хүн буюу 1.3 хувиар буурсан хэдий ч энэ оны эхний 10 сард халдварт өвчнөөр өвчлөгчдийн нийт тоо 36073 хүнд хүрч, 2625 хүн буюу 7.8 хувиар нэмэгдсэн нь гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 7129 хүн буюу 9.3 дахин, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 400 хүн буюу 11.3 хувиар өссөнөөс голлон шалтгаалав.
Улсын хэмжээнд 2012 оны эхний 10 сарын байдлаар 18252 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2286 хэргээр буюу 14.3 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (1457), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (398), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (187), байгаль хамгаалах журмын эсрэг (147) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв.
Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 6947 хүн гэмтэж, 800 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 366 буюу 5.6 хувиар өсч, нас барсан хүний тоо 88 буюу 9.9 хувиар буурсан байна.
II. Макро эдийн засгийн үзүүлэлт
Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2012 оны 10 дугаар сард өмнөх сарынхаас 0.6 хувь, оны эхнээс 12.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 15.0 хувиар өслөө.
Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2012 оны 10 дугаар сарын эцэст 7132.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 20.4 тэрбум төг буюу 0.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1054.3 тэрбум төг буюу 17.3 хувиар өсчээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2012 оны 10 дугаар сарын эцэст 717.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 28.0 тэрбум төг буюу 3.8 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 22.7 тэрбум төг буюу 3.3 хувиар өсчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны 10 дугаар сарын эцэст 6855.4 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 11.9 тэрбум төг буюу 0.2 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1633.5 тэрбум төг буюу 31.3 хувиар өсчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны 10 дугаар сарын эцэст 132.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 15.5 тэрбум төг буюу 13.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 61.5 тэрбум төг буюу 86.6 хувиар өсчээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2012 оны 10 дугаар сарын эцэст 306.2 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 0.1 тэрбум төг буюу 0.03 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 41.3 тэрбум төг буюу 11.9 хувиар буурсан байна.
Үнэт цаасны арилжаа 2012 оны 10 дугаар сард 23 өдөр явагдаж, 665.3 сая төгрөгийн гүйлгээ хийгдэж, 2.1 сая ш үнэт цаас арилжигдсан байна.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2012 оны эхний 10 сард 3942.5 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4521.5 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 579.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Монгол Улс 2012 оны эхний 10 сард дэлхийн 135 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9404.0 сая ам.долл, үүнээс экспорт 3664.7 сая ам.долл, импорт 5739.3 сая ам.долларт хүрчээ
Гадаад худалдааны тэнцэл 2012 оны эхний 10 сард 2074.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 469.6 сая ам.долл буюу 29.3 хувиар өсчээ. Үүнд импортын өмнөх оны мөн үеийнхээс өссөн өсөлт экспортынхоос 9.4 пунктээр илүү байгаа нь нөлөөлсөн байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ 304.3 сая ам.долл буюу 3.3 хувь, импортын хэмжээ 386.9 сая ам.долл буюу 7.2 хувиар өсч, экспортын хэмжээ 82.7 сая ам.долл буюу 2.2 хувиар буурчээ.
Экспортын 98.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна.
III. Эдийн засгийн салбарын үзүүлэлт
Улсын хэмжээгээр 2012 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар 470.5 мян.т үр тариа, 245.6 мян.т төмс, 97.8 мян.т хүнсний ногоо хурааж, 1140.0 мян.т хадлан, 33.8 мян.т гар тэжээл, 975.3 т дарш бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс төмс 46.3 мян.т буюу 23.2 хувь, үр тариа 25.2 мян.т буюу 5.7 хувиар нэмэгдэж, харин дарш 1.3 мян.т буюу 2.3 дахин, гар тэжээл 9.3 мян.т буюу 21.5 хувь, хадлан 5.3 мян.т буюу 0.5 хувь, хүнсний ногоо 0.5 мян.т буюу 0.5 хувиар буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2012 оны эхний 10 сард 1776.3 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 104.8 тэрбум төг буюу 6.3 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, молибдений баяжмал, металл агуулгаараа, цайрын баяжмал, төмрийн хүдэр, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.6-47.9 хувь; хиаман төрлийн бүтээгдэхүүн, гурил, малын тэжээл, сүлжмэл эдлэл, нарийн боов, архи, хивс, металл цувимал, зүсмэл материал, цэвэр ус, талх, шар айраг, цахилгааны утас, шингэн сүү, малын мах, шахмал түлш, шавардлагын зуурмаг, бетон дэр зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.7 хувиас 4.7 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Төмөр замын тээврээр 2012 оны эхний 10 сард 16894.3 мян.т ачаа тээж, давхардсан тоогоор 3365.0 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1707.3 мян.т буюу 11.2 хувь, зорчигчдын тоо 158.6 мян.хүн буюу 4.9 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр mөмөр замын тээврийн салбарын орлого 2012 оны эхний 10 сард 347.4 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 23.6 тэрбум төг буюу 7.3 хувиар өсчээ.
Агаарын тээврээр 2012 оны эхний 10 сард 3385.4 т ачаа тээж, давхардсан тоогоор 654.8 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1141.8 т буюу 50.9 хувь, зорчигчдын тоо 178.0 мян.хүн буюу 37.3 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2012 оны эхний 10 сард 162.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.3 тэрбум төг буюу 17.6 хувиар нэмэгдэв.
Аюулт үзэгдэл, осол 2012 оны эхний 10 сард 3367 удаа гарсны улмаас 208 хүн амь насаа алдаж, 12.2 мянган толгой мал, амьтан хорогджээ. Энэ оны эхний 10 сард объектын түймэр 2878 удаа, ой, хээрийн түймэр 218 удаа, гол, нуурын усанд хүн унасан осол 93 удаа, аадар бороо, үерийн үзэгдэл 34 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 30 удаа, бичил уурхай, нурангины осол 24 удаа, хүчтэй салхи, шуурга 20 удаа, аянгын үзэгдэл 16 удаа, малын халдварт боом өвчин 14 удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 10 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 91.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 411-ээр, амь насаа алдсан хүний тоо 19-өөр нэмэгдэв.
Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2012 оны 10 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ суманд орж 36.0 мм-т хүрчээ. Энэ оны 10 дугаар сард Ховд аймгийн Зэрэг, Дорнод аймгийн Чойбалсан, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хамгийн их температур 24.0 хэм, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд хамгийн бага температур -30.0 хэм байлаа. Салхины хурд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 25 м/с хүрчээ.
Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2012 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын 13-р хороолол орчимд 30 удаа, Хархорин захын орчимд 24 удаа, 32-ын тойрог орчимд 16 удаа, Баруун дөрвөн замын орчимд 14 удаа, Офицеруудын ордон орчимд 4 удаа, 1-р хороолол орчимд 2 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 13-р хороолол орчимд 19 удаа, 32-ын тойрог орчимд 9 удаа, Офицеруудын ордон орчимд 8 удаа, 1-р хороолол орчимд 4 удаа, Баруун дөрвөн замын орчимд 2 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Хархорин захын орчимд 30 удаа, 13-р хороолол орчимд 25 удаа, Баруун дөрвөн замын орчимд 7 удаа, 32-ын тойрог орчимд 2 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс тус тус давсан байна.