Америкийн цаг уурчид энэ өвөл Эль-Ниньо гэж нэрлэдэг байгалийн ховор үзэгдэл болж магадгүй гэж таамаглаж байна.
Энэ нь Номхон далайн усны гадаргууны температур эрс дээшилдэг үзэгдэл бөгөөд манай гарагийн зарим бүс нутгийн уур амьсгал ноцтой өөрчлөгдөхөд хүргэдэг ажээ. Энэ тухай АНУ-ын далай, тэнгис, агаар мандлын судалгааны Үндэсний төвөөс бэлтгэдэг сар бүрийн илтгэлд дурдсан байна.
Өмнө нь эрдэмтэд Эль-Ниньо үзэгдэл өвлийн улиралд дэлхийн хойд тал бөмбөрцөгт үүсэх боловч харьцангуй сул үзэгдэнэ гэж таамаглаж байжээ. Хэдийгээр энэ үзэгдэл болох магадлал бага байгаа боловч Номхон далайн усны гадаргууны температур байх ёстой үзүүлэлтээс давсан хэвээр байгаа учраас эрдэмтэд Эль-Нино үзэгдэл болж болзошгүйг анхааруулсан байна. Ойрын саруудад энэ ховор үзэгдэл болохгүй байхыг үгүйсгэх аргагүй гэж мэргэжилтнүүд хэлжээ.
Эль-Ниньо үзэгдэл нь хэдэн жилд нэг удаа болохдоо ихэвчлэн өвлийн улиралд тохиолддог бөгөөд Номхон далайн халуун уур амьсгалтай бүс нутгийн усны дээд давхаргын температур эрс дээшилдэг үзэгдэл юм. Байгалийн энэ үзэгдлийн үеэр Атлантын далайд хар салхи дэгдэх нь багасдаг учраас салхины урсгал чиглэлд нөлөөлдөг байна.
Зүүн Өмнөд Азид ган гачиг дэгдэхэд хүргэдэг бол Өмнөд Америкт хүчтэй аадар бороо дагуулдаг ажээ. Ховор үзэгдлийн нөлөөгөөр дэгдсэн салхи нь Мексикийн булан дахь нефть, хийн олборлолтод ч бэрхшээл учруулдаг байна. Түүнээс гадна, өвлийн улиралд Эль-Нино нь АНУ-ын баруун нутагт эрс хүйтрэх шалтгаан болдог ажээ.
Хамгийн сүүлд Эль-Ниньо үзэгдэл 2009-2010 онд бүртгэгджээ. Тухайн үед уг үзэгдлийн улмаас Энэтхэгт борооны улирал эхлэх ёстой үедээ эхлээгүй байна. Үүний улмаас чихрийн нишингийн ургац алдаж, дэлхийн зах зээлд элсэн чихрийн үнэ сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн юм. Түүнчлэн Бразиль, Аргентинд хүчтэй аадар бороо орж, кофе, буурцагийн ургац алдаж байжээ.
Д.Жаргал