Берлин. /ИТАР-ТАСС/. 2013 оноос Еврогийн бүсэд шинэ мөнгөн дэвсгэртүүд гүйлгээнд гарна гэж Европын Төв банкны дарга Марио Драги Франкфуртэд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Хуурамчаар үйлдэгдэхээс нэмж хамгаалсан таван еврогийн шинэ мөнгөн дэвсгэрт түрүүлж гүйлгээнд гарах аж. Бусад шинэ дэвсгэртүүдийг шат дараатайгаар нэлээд хэдэн жилийн хугацаанд гаргахаар төлөвлөж байна.
2002 оны загварын хуучин дэвсгэртүүд шинэ дэвсгэртүүдийн хамт гүйлгээнд орж байгаад аажмаар гүйлгээнээс татагдах ажээ.
З.Амгалан
Эх сурвалж "МОНЦАМЭ"