Сирийн сөрөг хүчнүүдийн нэгдэл Сирийн үндэсний зөвлөлийн тэргүүнээр Жорж Сабра сонгогджээ. Тэргүүнийг сонгох санал хурал өчигдөр Катарын нийслэл Дохад болсон байна. Сирийн сөрөг хүчний намууд энэ сарын 4-ний өдөр Катарт цуглан Башар Асадын дэглэмийг унагахын төлөө хүчнээ нэгтгэн нэгэн цул хүч болж ажиллах шийдвэрийг гаргасан юм. Энэ шийдвэрийн дагуу Сирийн үндэсний зөвлөлийг байгуулсан бөгөөд өчигдөр тэргүүнээ сонгосон нь энэ аж. Ж.Сабра 41 гишүүний 28-ынх нь дэмжлэгийг авснаар ийнхүү сонгогдсон бол түүний орлогчоор Сирийн хэт даврагч байгууллага “Лалын ахан дүүс”-ийн удирдагчдын нэг Мухаммад Фарук Тайфур сонгогджээ.
Жорж Сабра нь өмнө нь коммунист байсан бөгөөд одоо харин социал демкрат үзлийг баримтлагч болсон хүн юм. Тэрбээр христийн шашинт гэр бүлд төрж өссөн бөгөөд энэ шашны үнэнч сүсэгтэн ажээ. Тэрбээр Зөвлөлийн шийдвэр шашаин шүтлэгтэй огт хамагүй байх болно гэж мэдэгдсэн байна. Одоо зөвлөлийн хийх дарагийн ажил бол шилжилтийн үеийн засгийн газар байгуулж, энд тэнд хэсэг бусгаараа тулалдаж буй босогчдыг нэгтгэн, Башар Асадын дэглэмийг түлхэн унагахад чиглэгдэх юм байна.
Х.Сайхан
Х.Сайхан
Эх сурвалж: www.mminfo.mn