logo
МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг АТГ шалгана

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг АТГ шалгана

2012/11/12
АТГ-аас Р.Нямдоржийг авлига өгөхийг завдсан гэх үндэслэлээр шалгах болжээ. Тодруулбал, Улсын арслан Х.Мөнхбаатар «МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хүү Г.Ганбаатарыгаа надаар заан болгуулах гэж 70 сая төгрөг өгөхийг завдсан» хэмээн мэдэгдсэн юм.

Өнгөрсөн баяр наадмаар долоо давж, шөвгөрсөн Улсын арслан Х.Мөнхбаатар, тав давж, начин цол хүртсэн улсын начин Б.Сугаржаргал нар сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн хэмээн МҮБХ-ын тэргүүн Р.Нямдорж албан ёсоор зарласан.

- Харин тэргүүнийхээ үгэнд хариу бэлэг бэлдсэн Улсын арслан Х.Мөнхбаатар «МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн дарамт шахалтыг би олон жил тэвчсээр ирсэн. Одоо миний тэвчээр барагдлаа. Р.Нямдорж дарга миний нэр хүндийг унагаах гэж эцэслэн тогтоогдоогүй байсан шинжилгээний хариуг олон нийтэд дэлгэлээ» хэмээж байсан юм.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш