logo
Менежерийн харилцааны соёл

Менежерийн харилцааны соёл

2012/11/12
Та хэрвээ удирдагч хүн бол удирдаж буй хүнээ, зэмлэх, шүүмжлэх шаардлага нэг бус удаа гардаг биз. Хүнд зэмлэл, шүүмжлэлийг хэлэх нь төвөгтэй байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд харилцаагаа эерэг байлгах ёстой юм.

Удирдах ажилтны хувьд ажилчдаа хүндэтгэдэг гэдгээ ойлгуулж байх шаардлагатай. Ингэх юм бол ажилчид бүх хүчээрээ сайн ажилладаг. Та өөрийн удирдаж явуулж буй баг, байгууллагадаа хэр сайн байгууллагын соёлыг бий болгоно, тэр хэрээр таны байгууллага, багийн харилцаа сайн байж бүтээмж сайн байх болно.

Тэгвэл яаж эерэг харилцааг бий болгох вэ?

Дараах зөвлөгөөг дагаад үзээрэй. Тэгвэл та харилцаанд тань үүсэх хүндрэлтэй байдлуудаас зайлсхийж чадна.

1. Та менежер хүний хувьд харилцааны соёлтой байх ёстой. Мөн хүмүүстэй харилцахдаа дуртай, тааламжтай байх ёстой.

Мөн хамгийн гол нь шударга байж, хүн бүрд ижил тэгш байдлаар хандах хэрэгтэй. Ингэж байж ажилчид менежер танд итгэх болно. Хүмүүсийг дандаа хүндэтгэж харьц. Тухайн хүн тань зөв зүйл хийсэн ч , буруу зүйл хийсэн ч та хүндэтгэж харьцах хэрэгтэй. Хүн болгонтой бүдүүлэг харилцах юм бол та ирээдүйд тухайн хүмүүстэй харилцахдаа хүндрэлтэй байх болно.

2. Багийнхаа гишүүд бүртэй ойр дотно байх хэрэгтэй. Та хичнээн муу зүйл хэлэх гэж байсан ч сайн харилцаагаа хадгалах хэрэгтэй юм.

3. Та хэрвээ уурлаж байгаа бол яагаад уурлах болсноо нэг бодоод үз. Яг үнэндээ заримдаа хүмүүсийн уурлаад байгаа зүйл нь тухайн асуудалтай бараг холбоогүй харин биднээс өөрөөс болсон байдаг.

4. Та уурласан үедээ . шууд тухайн асуудалтай учраа олох гэж хичээх хэрэггүй. Харин хэсэг хугацаанд тайвширсаныхаа дараа асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй.

5. Яг юу хэлэх ба яагаад ингэж хэлэх болсноо төлөвлөх хэрэгтэй. Энэ үед та тухайн асуудал үнэхээр чухал эсэхийг ойлгоно.

6. Зааварчилгаа өгөх гэж буй хүнтэйгээ хаана ярихаа шийдэх хэрэгтэй. Хамт олны дунд шууд загнах зэмлэх нь буруу юм.

7. Та өөрийхөө ярианыхаа өнгийг хянах хэрэгтэй. Орилох, дарангуйлсан байдал нь сонсож буй хүндээ хэцүү байдлыг бий болгодог. Буруу сөрөг дуу хоолой нь ихэнхдээ өнгөрсөн асуудлуудыг гаргаж ирдэг ба одоогийн асуудлыг хүндрүүлдэг.

8. Ямар ч тохиолдолд тухайн хүндээ амжилтын үүднээс ярих хэрэгтэй.

9. Зарим тохиолдолд хошин байж чаддаг байх хэрэгтэй. Мөн хэрвээ танд тухайн хүний ямар нэг зүйл нь таалагдах аваас ичээхгүйгээр хэлж байх хэрэгтэй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш