Нийслэлийн нийтийн тээврийн газар, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо болон Монголын оюутны холбоо хамтран үнэ төлбөргүй зорчих эрхийн үнэмлэхийн эзэмшилт, ашиглалтын байдалд гэнэтийн шалгалт хийхээр болжээ.
Энэхүү шалгалтаар хуурамч наалт наасан болон баталгаажуулалт хийгээгүй үнэмлэхийг шалгаж зөрчлийг нь арилгуулах юм байна. Өнгөрсөн онд тэд 2139 тээврийн хэрэгслийг шалгаж, нийт 532 зөрчил илрүүлжээ. Тухайлбал, хуурамчаар үйлдсэн 89 үнэмлэх, хуурамч наалт наасан 21 виза карт, ашиглалтын зөрчилтэй 35 үнэмлэх, зөрчилтэй 121 виза картыг хураасан байна. Мөн 2011 оны баталгаажуулалт хийгдээгүй 72 үнэмлэхний зөрчлийг арилгаж, эздэд нь буюу ахмад настнуудад буцаан олгож, зөрчилтэй 211 виза картыг МОХ-нд шилжүүлж байжээ.
Зууны мэдээ