Хошин урлагийн салбартаа тэргүүн нь байж чаддаг “X-Түц” продакшны алаг нүдэн И.Одончимэг гавьяатыг зодог тайлахаар болжээ гэх мэдээлэл гарчээ.
Гэтэл тэрбээр “Зодог тайлах талаар бодож байгаа болохоос өнөө маргаашгүй тайлчих юм биш ээ. Зодог тайлах хараахан болоогүй” гэв. Харин хамтлагийнхандаа 45 нас хүрэхээрээ зодог тайлна гэж ярьсан байна. Одноогийн хувьд сүүлийн үед жүжиглэхээс гадна хөтлөгчийн ажлыг чамбай хийж “UBS” телевизээр ток шоу хөтөлдөг болсныг үзэгчид тун их таашааж, хүсэн хүлээдэг нэвтрүүлгийнх нь нэг болоод байгаа юм.
Эх сурвалж: Өдрийн шуудан