Номин талст хамтлаг саяхан 15 жилийнхээ ойгоо тэмдэглэж, хамгийн сүүлчийнх байж мэдэх тоглолтоороо үзэгчдэдээ бэлэг барьчихаад ичээндээ орчихсон. Харин хамтлагийн гишүүн Хаянаа үе үехэн улстөрждөг зандаа хөтлөгдөн, МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, иргэдийг төлөөлөхөөр шийдсэнээ зарлав. Нэг хэсэг эрчимтэй улс төрд хутгалдсан ч “найзгүй, дайсантай салбарт бяр дутав” гэсээр гарч одож байсан түүхтэй. Гэсэн ч улстөржихгүйгээр бизнес хийх нь улс төрд хутгалдахаас хэцүү байсан учраас бие сэтгэлээ нэг мөр цэгцэлж, эргэлт буцалтгүйгээр улс төрч болох замыг сонгожээ. Хамгийн сонирхолтой нь МАН-ыг эрх мэдлийг атгаж байхад зайнаас ажигладаг байсан ч ялагдал хүлээхэд нь түшиж авахаар ирсэн чанарлаг залуусын нэг нь мэдээж Хаянаа болж буй аж. Харин Хан-уулынхан түүний хүн чанар, ажилч хичээнгүй занг нь таниад сонгох уу, Номин талстын дуучин гэдгээр нь оноо өгөх үү гэдэг нь судлаачдын сонирхлыг татах болжээ.
Ш.Булга
www.shuum.mn
Ш.Булга
www.shuum.mn