logo
 Х.Тэмүүжин сайд Л.Гантөмөрт өрөө төлж, төрсөн дүүгийн нь төрд шургуулах гэж байна уу

Х.Тэмүүжин сайд Л.Гантөмөрт өрөө төлж, төрсөн дүүгийн нь төрд шургуулах гэж байна уу

2012/11/12
Төрийн алба төрлийн алба болж завхарсаар байна. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах, С.Одонтуяа, Г.Уянга хоёрын нөхрүүд дарга болжээ. Яг л Х.Тэмүүжингийн дүү, С.Баярцогтын ах, З.Энхболдын эхнэр шиг. Х.Тэмүүжин сайд болсоныхоо дараа өөрийн дүү Л.Гантөмөрт даатгасан. Тэрбээр түүний “гуйлтыг” маш сайн биелүүлж, хэлтсийн дарга хэмээх томхон албан тушаалдаа суулгаад амжсан. Харин одоо Х.Тэмүүжин сайд эргээд Л.Гантөмөр сайд өөрийн өрөө төлөхөөр ажиллаж байна уу гэх хардлагыг сүүлийн үед төрүүлэх боллоо. 

Учир нь саяхан манай сайтын хаягаар ийм утга бүхий захидал ирсэн юм. Тэрхүү захианы хэсгээс сийрүүлбэл “БШУ-ын сайд Гантөмөр өөрийн төрсөн дүү ба бэргэнээ Сингапураас авчиран ээлжит гэр бүлийн томилгоо хийж эхэллээ. Өөрийн бэрээ төрд шургуулж амжсан ч төрсөн дүүгээ шургуулах нүхээ бэлдэн боломжтой цагийг хүлээж байна. Тэмүүжингийн дүүг яамандаа дэвшүүлж өгсөний хэл ам намжихаар оруулна хэмээн дүүгээ хүлээлгэж байгаа гэнэ. Үүнийг бичих болсон шалтгаан минь их энгийн. Хүмүүс ажилд орох гэж төрийн албаны шалгалт, мэргэжлийн шалгалт шаардлагуудыг дамжих хэрэгтэй болдог.

 

Гэтэл Томчуудын танилууд зүгээр л яваад орж байдаг шударга бус байдалд дургүй хүрсэндээ хэлж байгаа юм. Үнэхээр төрд ажил хиймээр бол бүгд адилхан шалгалтаа өгөөд шаардлагаа биелүүлээд ордог шугамаар нь орцгооё л доо” гэжээ. Энэ хүний захианаас үзвэл БШУ-ын сайд маань өөрийн төрсөн дүүгээр төрд шургуулахаар Сингапураас дуудсан бололтой. Гэхдээ МАН-ыхан болоод хэвлэлийхэн төрийн төрлийн алба болголоо хэмээн “хашгирсаар” энэ томилгоог жаахан хүлээлгэхээр шийдсэн нь харагдана. Харин сайд маань өөрийн дүүгээ өөрийн яамандаа авах нь уу эсвэл өөр яам агентлагын газар оруулахаар ярилцан хүлээж байна уу.

Юутай ч эдгээр хамгийн магадлал өндөртэй нь Х.Тэмүүжингийн яам буюу Хууль зүйн яам. Х.Тэмүүжин сайд болсоноосоо хойш хуулийн шинэчлэл гэхээсээ илүү Хууль зүйн яамыг шинэчлээд байгаа. Хэд хэдэн албыг шинээр бий болгож, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг эмнэлгийн зориулалтаар ашиглалгүй, оффисын зориулалтаар ашиглахаар Засгийн газрын хуралдаанаар хүртэл шийдүүлээд авчихсан. Тэгэхээр түүнд ажлын байр, албан тасалгаа бэлэн байгаа гэсэн үг. Харин олны хэл ам бага ч гэсэн намжингууд, аль нэг албан тушаалд гарын үсэг зураад л, сандал ширээг нь бэлдэх ажил л үлдээд байх шиг. Ямартай ч хэн гэдэг эрхэм хэнийг, ямар албан тушаалд буулгахыг нүдээ бүлтийлгэж, чихээ сортойлгон сонсоод л сууж байя даа.

Эх сурвалж: Чухал.мн

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш