logo
Шатахууны үнэ өсчих вий хэмээн иргэд түгшсээр байна

Шатахууны үнэ өсчих вий хэмээн иргэд түгшсээр байна

2012/11/13
Монгол Улсад нефтийн бү­тээгдэхүүний хомсдол бий болж  байна  гэх айдас  өнгөрсөн долоо хо­но­­­­гийн эхнээс л олныг цоч­­­­­­­роосон. Улмаар шата­хуун импортлогчид жижиг­лэн­­гийн худалдаагаа 230-240 төгрөгөөр нэмэх шаард­­­­­­­лагатай байгаагаа мэ­дэгд­сэнээр ард иргэдийн тар­­­хинд золтой л цус хар­вуул­­чихаагүй. Ша­тахууны үнэ огцом нэмэгдэх тоолонд өглөө  ажилдаа очих унааны мөн­гөнөөс эхлэн үнийн да­рамт­тай учирдаг  улс ингэж халаглах нь ч аргагүй юм.
Харин  Газрын тосны хэ­рэг эрхлэх газраас шата­хуу­ны хомсдолд ороогүй, 40 гаруй хоногийн нөөц хан­галттай байгаа гэсэн мэ­дээллийг өгөөд байгаа.
Мөн ШӨХТГ-аас “Ша­та­хуун импортлогчид ямар үндэслэлээр үнээ нэмж бай­­­­гаагаа бидэнд танил­цуу­­лаагүй. Хэрвээ үнэхээр нэ­мэхээр бол 40-50 төгрөгөөр л өсгөх боломжтой” хэмээн мэдэгдсэн билээ.
Эндээс харахад ард ир­гэдийнхээ төлөө төрийн бай­гууллагууд бат зогсож, нефть импортлогчдыг шахаж байгаа юм шиг харагдаж байна. Ачир дээрээ тэд ард иргэдээ бодов уу, Монгол Улсын эдийн засгийн гол судсан дээр сууж буй нефть импортлогчдыг бодов уу гэдэг нь бас л эргэлзээтэй асуудал.
Тодруулбал, гол нэ­рийн барааны үнийг тогтвор­жуу­лах Монголбанк,  Засгийн г­а­зар  хоорондын өнгөрсөн сард  байгуулсан  гэрээний да­гуу жилийн  дөрвөн ху­вийн хүүтэй 120 сая ам.долларыг 12 аж  ахуйн   нэгжид хувааж өгөхөөр бол­­­сон. Ингэснээр нөгөө хүнд байдалд ороод байгаа нефть импортлогчид нь “ба­шийгаад” явчих нь тэр.
“АИ-92” бензиний нөөц дуусч  байна  хэ­мээн  ша­та­хуун түгээх станцуу­даа­раа ху­далдахаа болиод бай­сан нефть импортлогчид 120 сая ам.долларын сургаар “Хэрвээ “АИ-92” бензин хомс­­долтой байна гэсэн мэ­дээлэл гарсан бол ганц нэг шатахуун түгээх станц дээр л нийлүүлэх бүтээгдэхүүн  нь тасалдсанаас  болсон байх. Одоо борлуулалт хэ­вийн явагдаж  байна” гэх юм. Тэд мөн үнээ тодорхой хэм­­­жээгээр   нэмэх талаар Зас­­гийн газрын Үнийн зөв­­­лөл­тэй хуралдана гэж байгаа.

Орон нутагт шатахууны үнэ нэмэгджээ

Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт шата­хуунаа нэмэгдсэн үнээр зарж эхэлсэн талаар мэдээлэл байна.
Тухайлбал, “Жаст-Ойл” компани Архангай аймгийн Цэцэрлэг, Өвөрхангайн Хар­­­хорин суман дахь шата­хуун түгээх станцууддаа дизель түлшийг 250 төгрөг нэ­мэн зарж эхэлжээ. Мөн “МТ” компанийн Дорноговь аймгийн төв Сайншанд дахь ШТС-ууд 1450 төгрөгийн үнэтэй А-80 бензинээ 1550 төгрөг буюу 100 төгрөгийн, 1700 төгрөгийн үнэтэй АИ-92 бензинээ 1780 буюу 80, 1850 төгрөгийн үнэтэй дизель түлшээ 1900 буюу 50 төгрөгийн илүү­тэй­гээр борлуулж эхэлсэн байна.   
Монголбанкнаас авсан хөнгөлөлттэй зээлээр нэг компанийн импортоор ху­далдан авах шатахууны жи­лийн хэрэгцээний 0.8-1.9 хувийн эргэлтийн мөнгө­­тэй тэнцэж байгаа г­э­сэн тооцоог Уул уурхайн яам­наас гаргасан байдаг.
Өөрөөр хэлбэл, импортын бүтээг­дэхүүнийхээ  50   ху­вийг жи­­жиг­лэнгээр худалд­даг гэж бодвол 45-80 хо­ногийн шатахуун худалдан авах эргэлтийн мөнгийг тө­рөөс шийдэж өгсөн гэсэн үг.
Ша­тахуун импортлогчид жи­лийн дөрөвхөн хувийн хүү­тэй энэ их мөнгийг хэд дахин нугалж ашиг олох нь дамжиггүй.
Харин нөгөө талд нь бензин шатахууны үнэ өсчих вий хэмээн иргэд түгшсэн хэвээр байна. Шатахуун им­портлогчдод дахиад үнээ нэмэх шалтгаан гар­сан то­хиолдолд  мөн л Монгол­банк­наас хөнгө­лөлттэй зээл өгөх юм болов уу.
Үнэхээр гадаад нөлөөл­лөөс болж байгаа үнийн хөөрөгдлийг  “сул” мөнгө зар­цуулан өдөр хоног  арга­цаах байдлаар арилжих  нь тийм ч явууртай ажил биш гэдгийг зарим ажиглагч хэлж байна. Харин гарцаагүй гадаад нөлөөлөл байгаа бол үнэ нэ­мэх хамгийн боломжтой нөх­­цөлөөр нэмэгдүүлэх шаард­лагатай  юм.   
Энэ тал дээр иргэдийн итгэл найдвар болоод бай­гаа ШӨХТГ-аас неф­тийн бүтээгдэхүүний жи­­жиг­лэн­гийн худалдаанд шалгалт хийж байна. Дараа нь энэ талаар  олон  нийтэд мэдэгдэнэ гэж байсан ч гэнэт чимээгүй болчихлоо. Удирдлага нь том дарамтад оров уу,  аль эсвэл тэд өөрсдөө “40-50 төгрөгөөр л нэмэх ёстой” гэсэн буруу тооцоо гаргачихаад сууж байсан уу гэдэг нь мөн л эргэлзээтэй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш