logo
 Цасанд суусан иргэдийн амийг аварчээ

Цасанд суусан иргэдийн амийг аварчээ

2012/11/13

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт гол” хэмээх газарт энэ сарын 11-ний 19.00 цагийн орчимд “УАЗ фургон” маркийн автомашинтай хоёр хүн цасанд суужээ.

Эдгээр хүмүүс Хархорин сум орохоор явж байсан аж. Эх сурвалжийн мэдээллээр иргэн Б хоёр хүний хамт 18-25 ӨВА улсын дугаартай “УАЗ фургон” маркийн автомашинтай явсан байна.

Тус мэдээллийн мөрөөр аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 45 дугаар ангийн бүлэг гаргаж цасанд суусан иргэдийг аюулгүй газарт хүргэжээ.

А.Лхагва

Эх сурвалж: "Нийгмийн Толь"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш