Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама ялалт байгуулсны дараахан өөрсдийн мужаа АНУ-ын бүрэлдэхүүнээс гаргах тухай өргөх бичигт 100 мянган америкчууд гарын үсэг зурлаа.
Тэрхүү өргөх бичгээ Цагаан ордны сайт дээр байршуулахдаа “Бид чинь ард түмэн” хэмээн гарчигласан бөгөөд хүссэн болгон гарын үсгээ үлдээх боломжтой гэнэ. Ийм бичиг Техас, Нью-Жерси, Хойд болон Өмнөд Каролин гэх мэтийн 20 мужаас ирсэн байгаа аж. Өргөх бичиг нь ердөө хэдхэн мөрөөс бүрджээ.
Жишээ нь, Теннеси мужаас ирсэн бичигт “Теннеси мужид тайван замаар АНУ-ын бүрэлдэхүүнээс гарч өөрийн гэсэн Засгийн газраа байгуулах эрхийг олгоно уу” гэжээ. Гарын үсэг цуглуулсан байдлаар Техас муж тэргүүлж байгаа бөгөөд 25 мянгад хүрэх тохиолдолд Цагаан ордноос хариу өгөх ёстой аж.
Ихэнх техасчууд хүний эрх ноцтой зөрчигдөж байгаад гомдоллосон байна. 1860-1861 онуудад хэд хэдэн муж АНУ-ын бүрэлдэхүүнээс гарсан бөгөөд тун удалгүй Иргэний дайн дэгдсэн билээ.