logo
“Барс” худалдааны төвийн гаднах чингэлгүүдийг маргааш албадан нүүлгэнэ

“Барс” худалдааны төвийн гаднах чингэлгүүдийг маргааш албадан нүүлгэнэ

2012/11/14
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар “Барс” худалдааны төвд шалгалт хийжээ. Энэхүү шалгалтаар өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлт болоод зарим зүйлийг шалгахад зөрчил нэлээдгүй илэрсэн бөгөөд тус худалдааны гадна байрлах чингэлгүүдийг хаах шийдвэр гаргаж, албан шаардлага хүргүүлсэн. Тус албан шаардлагаар бол “Барс” худалдааны төвийн гадаа байрлах 25 чингэлгийг  хаах ёстой бөгөөд маргааш буюу ирэх Пүрэв гарагт тэдгээрийг албадан нүүлгэх юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш