logo
Өнөөдөр Чингис хааны төрсөн өдрийг албан ёсоор тэмдэглэнэ

Өнөөдөр Чингис хааны төрсөн өдрийг албан ёсоор тэмдэглэнэ

2012/11/14
Энэ жил алдарт цэргийн жанжны төрсний 850 жил ой тохиож байна. Монгол улсад энэ өдрийг амралтын өдөр болгожээ. Чингис хааны төрсөн өдрийг Монголд төдийгүй, дэлхийн бусад орнуудад мөн тэмдэглэнэ. Их хааны төрсөн өдрийг Монголоос хилийн чандын Нью-Йоркд хамгийн олон тооны хүн тэмдэглэх төлөвтэй байна. Тэнд монголын оюутнууд, аспирантууд, цагаачдаас гадна Буриад, Халимагийн иргэд хуран цугларах гэж байна. Шинээр тэмдэглэх гэж буй энэхүү шинэ баяр нь бусад орнуудын оршин суугчдад монголын түүх болон соёлын тухай илүү их өргөн мэдлэг өгөх боломжтой юм. Чингис хааны төрсөн өдрийг Буриад улсад тэмдэглэнэ. Улаан-Үдийн Улсын филармоний ордонд Буриад улсын их, дээд сургуулиудад суралцдаг монгол оюутнуудад зориулсан “Алдарт цэргийн жанжин Чингис хааны амьдрал” сэдэвт эрдэм-шинжилгээний бага хурал зохиогдоно. Энэхүү арга хэмжэээнд зориулан оюутнууд баярын концерт бэлтгэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш