Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан Газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн шатдаг хий хадгалах, тээвэрлэх, худалдах үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламжуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж зөрчил дутагдлыг арилгуулах шалгалт хийсэн талаараа өөрийн сайтдаа мэдээлжээ.
Тэдний энэхүү шалгалтанд Улаанбаатар хот болон 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй 61 газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн шатдаг хий хадгалах байгууламж, 636 түгээх зориулалттай нийт 697 барилга, байгууламж хамрагдсан байна.
Шалгалтын үеэр Улаанбаатар хотод нефтийн агуулах үйл ажиллагаа явуулж байгаа, Улсын комиссор ашиглалтад хүлээж аваагүй 72 барилга байгууламжийг ашиглаж, шатахуун хадгалж байгаа, Шатахуун хадгалах савыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн хэрэгжилтээр газар эзэмших эрхгүй, гэрээ, гэрчилгээний хугацаа дууссан, Дизель түлшний түгээгүүрүүд шатахууныг дутуу шахаж байсан нь тогтоогджээ.
Харамсалтай нь Мэргэжлийн хяналтын газрын энэхүү мэдээлэлд чухам аль компаниуд дээрх зөрчлүүдийг гаргасан талаар дурьдаагүй байна.
Ямартай ч байгууллагуудыг 15.3 сая төгрөгийн торгууль ногдуулж барагдуулан мөн 13 барилга байгууламжийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлах арга хэмжээ авч 26 ШТС-ын үйл ажиллагааг зогсоохоор мэдэгдэл өгч, лац тэмдэг тавьжээ.
Ч.Туяа