logo
 Мексикийн цэргүүд марихуан тариалж байсан асар том талбайг илрүүллээ

Мексикийн цэргүүд марихуан тариалж байсан асар том талбайг илрүүллээ

2011/07/16
Хар тамхи дамладаг бүлгүүдтэй холбоотой гэмт хэрэг, хүчирхийлэл ихээр гардаг Мексик улсын цэргийн албан хаагчид марихуан тариалдаг хамгийн том талбайг алслагдмал цөлөөс  олж илрүүлжээ. Марихуан тариалдаг ийм том талбайг урьд өмнө нь Мексикээс илрүүлж байгаагүй юм байна.  Энэ талаар армийн ахлах албан тушаалтан өчигдөр мэдэгдсэн байна.
Тус бүс нутагт эргүүл хийж байсан цэргүүд 300 акр буюу 120 гектар марихуаны талбайг илрүүлсэн, талбайд олон арван хүн ажиллаж байсан гэж генерал Алфонсо Дуарте мэдэгджээ.
Талбайд тариалж байсан ургамлыг устгалд оруулах юм байна. Харин талбайд ажиллаж байсан ихэнх хүн баригдалгүй зугтсан учраас зургаан хүнийг л цэргийн шалган нэвтрүүлэх цэг дээрээс баривчилжээ.
Мексик нь Америкт хамгийн их марихуан нийлүүлдэг улс юм. Харин Америкт хэрэглэгддэг ихэнх кокайныг Мексикээр дамжуулдаг юм байна.

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш