БНАСАУ-ын цэргийнхэн пуужингийн хөдөлгүүрээ туршиж байна гэсэн дүгнэлт АНУ, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд хийсэн тухай АП агентлаг мэдээллээ.Тэд тагнуулын хиймэл дагуулаас авсан мэдээллүүдэд дүн шийнжилгээ хийжээ. Пуужингийн түлшний том 34 сав болон эргэн тойрны өвс ургамал нь шатсан хөөргөх талбар хиймэл дагуулуудаас авсан гэрэл зургуудад тод харагдаж байна. 2012 оны 4-р сард эндээс Умард Солонгосын хөөргөсэн «Ынха-2» баллистик пуужингийн туршилт амжилтгүй болсон билээ. 4-р сараас хойш хөдөлгүүрийг хоёр удаа туршсан гэж шинжээчид үзэж байна. Хөөргөлт НҮБ-ын АЗ-ийн зохих тогтооллыг зөрчсэн учир дэлхийн хамтын нийгэмлэгээс түүнийг буруушаасан юм. 2013 онд БНАСАУ баллистик пуужинг хөөргөхийг ахин оролдож, 3 дахь цөмийн туршилт хийж мэднэ гэж шинжээчид үзэж байна.