БНСУ-д суралцаж байсан оюутнуудыг саатуулан шалгаж буй асуудлаар Гадаад харилцааны яамнаас албан ёсны мэдээлэл гаргалаа. Уг мэдээлэлд, БНСУ-ын “Гэшин” их сургуулийн магистрантурт суралцаж байсан нэр бүхий 11 монгол оюутныг баклаврын хуурамч диплом ашиглан, тус улсын их дээд сургуульд элсэн орсон байж болзошгүй гэсэн шалтгаанаар Сөүлийн цагаачлалын алба энэ сарын 8-ны өдрөөс түр саатуулан шалгасан байна.
Шалгалтын явцад эдгээр оюутны нэг нь бичиг баримтын зөрчилгүй болох нь тогтоогдсон, нэг оюутан бие давхар гэсэн шалтгаанаар тус тус чөлөөлөгдөж, бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар таван оюутныг Хвасон хотын гадаад иргэдийг түр саатуулах газарт шилжүүлжээ. Эдгээр таван оюутнаас нэг нь хуурамч диплом ашиглаагүй гэдгээ мэдэгдэж, холбогдох байгууллагад хандан шийдвэрлэж өгөх хүсэлт тавиад байна.
Харин үлдэж буй нэр бүхий оюутнуудын бичиг баримтыг Сөүлийн цагаачлалын алба үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд хуурамч диплом ашигласан эсэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох юм гэжээ.