Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Цогд /2012.11.13/ өргөн барилаа.
Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжил, тэр дундаа банкны салбарын үйл ажиллагааг төрөөс бодлогын түвшинд дэмжиж ажиллах нь гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж Засгийн газрын гишүүн Ч.Сайханбилэг дарга хуулийн төслийг танилцуулахдаа хэллээ. Түүнчлэн “Банкны тогтвортой байдлыг хангах, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улсын төсөвт учруулж болзошгүй дарамтыг бууруулахад чиглэсэн хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж байна” гэв.
Уг хуулийн төсөл 7 бүлэгтэй бөгөөд хадгаламжийн даатгалыг нэвтрүүлэх, хадгаламжийн даатгалын корпорацийн эрх зүйг бий болгох, хадгалажмийн даатгалын гишүүн банкуудын хүлээх үүрэг, хадгаламжийн даатгалын хураамж, хураамжийн хэмжээ, журам, хадгаламжийн даатгалын нөхөн төлбөр зэргийг зохицуулах заалтууд орсон байна.
Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг төсөл өргөн баригчид мөн хүслээ.