АНУ-ын 57 удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас дэвшсэн Мит Ромни хамгийн олон хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээ сайт Facebook-т нэр хүнд муутай байсан талаар эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг таницуулсны дараа “Washington Post” өнгөрсөн баасан гаригт Мит Ромни сонгуулийн үеэр цагийн дотор 593 “like” алдсан хэмээн мэдээлсэн аж. Харин үүний дараа өнгөрсөн ням гаригт Америкийн “Mashable” мэдээний вэб сайтаар сонгуулийн өмнөх өдрийн байдлаар Ромни Facebook-т цагт 847 дагалдагчаа алдаж минут тутамд түүний “like” 11-ээр буурч байсныг мэдээлсэн гэнэ.
Ийнхүү тэрээр олон нийтийн сүлжээ сайтуудын дунд хамгийн нэр хүнд муутай байсан бөгөөд сонгуулийн өмнөх өдөр Ромни Facebook-т 12 сая фэнтэй, харин Twitter-т 1.7 сая дагалдагчтай байжээ.