Жүжигчин Холли Берри 2010 онд экс сүйт залуу Гэбриэль Обригээс салснаасаа хойш дөрвөн настай охиныхоо хууль ёсны асран халамжлан, хүмүүжүүлэгч эрхтэй болохын тулд зарга үүсгэж байгаа. Холли Берри охин Налагаа аван Франц улс руу нүүхийг хүсч, шүүхэд зарга мэдүүлээд байсан боловч шүүхийн шийдвэр түүний эсрэг гарч, тэрээр заргаа алджээ. Холли Берри хайрт охинтойгоо Франц руу нүүхийн тулд шаргуу тэмцэж, шүүгчдэд охин нь Лос-Анжелесээс илүү Францад хэрэгт дуртай папараццичдын хараанаас хол амар тайван өсөх боломжтой гэж итгүүлэхийг оролдсон ч бүтэлгүйтсэн байна. Холли Берри охиныхоо тэтгэмж болгон сард 20 мянган ам.долларыг экс сүйт залуу Гэбриэль Обридаа төлдөг юм байна.