Шонхор шувууг үндэсний бахархал болгох ёслол өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан зохиосон “Монголын бахархал” хүчит бөхийн барилдааны үеэр шонхор шувууг үндэсний бахархал болгох тухай Засгийн газрын тогтоолыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл уншлаа.
Тэрээр шонхрыг Монгол түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгалиа хайрлах бэлгэдэл болгож буйг онцолсон юм. Ёслолын арга хэмжээний үеэр шонхор нисгэж, “Аварга” дээд сургуулийн Үндэсний бөхийн ангийн оюутнууд бөхийн дэвээ, шавааг шонхрын дэвэлтээр дэвж сонирхуулсан юм.