Чингис хааны мэндэлсэний ойг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр жил бүрийн Чингис хааны төрсөн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоогоод жил бүр энэ өдөр бүх нийтээрээ амарч байхаар болсон.
Дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийн дунд Чингисийн төрсөн өдрийн талаар багагүй маргаан үүссэн. Энэ үеэр Хууль зүйн сайд маргаанд оролцон Чингис хааны төрсөн өдрийг янз бүрээр л ярих юм. Намайг УИХ-ын дарга байхад зургадугаар сарын нэгэнд төрсөн хэмээн сүртэй арга хэмжээ зохион байгуулж байсан.
Би тэр үед дээлээр гоёоод л. Гэтэл одоо 11 дүгээр сарын 14 болчих юм. Ер нь Чингис хаан битгий хэл миний төрсөн өдрийг мэдэхгүй шүү дээ. Намайг төрсөний дараа манай аавынх нүүж явсаар сүүлд төрсөний гэрчилгээг маань авсан байхгүй юу. Тэгэхдээ 8 дугаар сарын 10 гээд таагаад биччихсэн юм” гэж хэлээд маргалдаж суусан танхимын гишүүдийг инээдгээд авсан байна.