logo
Ч.Ганзориг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар улиран томилогдлоо

Ч.Ганзориг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар улиран томилогдлоо

2012/11/15
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монгол, Оросын хамтарсан Зөвлөлийн ээлжит 48-р хуралдаан өчигдөр болж, албан тушаалтнуудын халаа сэлгээний асуудлыг авч хэлэлцжээ.

Тус хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзоригийн албан тушаалыг хэвээр үлдээж, гэрээний хугацааг нь хоёр жилээр сунгасан байна.

Харин Засгийн газраас санал болгосны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатарыг чөлөөлж Д.Даваасамбууг, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Бат-Энхийг чөлөөлж Б.Намхайнямбуу нарыг шинээр томилжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш