logo
Ахуйн хэрэглээний газ үнэртэн мансуурч, донтохоос сэрэмжлүүлж байна

Ахуйн хэрэглээний газ үнэртэн мансуурч, донтохоос сэрэмжлүүлж байна

2012/11/15
Худалдаа үйлчилгээний газруудад ахуйн хэрэглээний газ буюу бутаны хийг хяналт хязгаарлалтгүйгээр насанд хүрээгүй хүүхдүүдэд борлуулснаар газ үнэртэн мансуурч донтох, үүний улмаас амь нас нь хохирсон явдал гарсаар байна. Иймд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 198-р тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг мөрдөн ажиллахыг анхааруулж байна.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ АЖ  АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД
/СЭРЭМЖЛҮҮЛЭГ/
 
Худалдаа , үйлчилгээний газрууд ахуйн хэрэглээний  газ буюу бутаны хийг хяналт, хязгаарлалтгүйгээр насанд  хүрээгүй хүүхдүүдэд зарж борлуулснаар  газыг үнэртэн  мансуурч донтох, үүний улмаас амь нас  нь хохирсон явдал гарсаар байна.

Иймд нийслэлийн ИТХТ-ийн 198 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын дараах заалтуудыг мөрдөж ажиллахыг анхааруулж байна.

3.1.16 Хүнсний бус бараа бүтээгдэхүүн худалдаалах зориулалттай худалдаа, үйлчилгээний газруудад холбогдох дүрэм журмын шаардлагад нийцсэн байршилд шингэрүүлсэн шатдаг хий , хийн тоног төхөөрөмж худалдаалах төрөлжсөн тасгийг ажиллуулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна. шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмжийг худалдан авагчдад уг бараа бүтээгдэхүүний ашиглалт, аюулгүй ажиллагааны талаарх санамж, зааварчилгааг дагалдуулж өгнө.

3.1.17 Хоол үйлдвэрлэл үйлчилгээний  газруудад хийн баллон бүхий тоног төхөөрөмжийг ашиглахдаа шингэрүүлсэн шатдаг хийн угсралт хийх тусгай зөвшөөрөл бүхий  аж ахуйн нэгжээр холбогдох дүрэм, журмын шаардлагад нийцсэн байршилд суурилуулж, тоног төхөөрөмж техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалт аюулгүй ажиллагааг хангаж ажиллана.

3.1.18 Шингэрүүлсэн шатдаг хийтэй баллоныг хүлээж авахдаа хэрэглэгчийн дэвтэрт түүний дугаар, ашиглалтын хугацаа, баталгаат жин, олгосон огноог тогтмол тэмдэглэнэ.

4.7 Худалдааны газрууд 18 нас хүртлэх хүүхдэд  ахуйн хэрэглээний  хийн газ худалдахыг хориглоно. шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчийн биеийн байцаалтыг үзэж болно.

4.18 Жижиглэнгээр савласан шингэрүүлсэн шатдаг хий , хийн тоног төхөөрөмжийг хүнсний бараа бүтээгдэхүүнтэй хамт хадгалах, худалдаалахыг хориглоно.

Хүлээлгэх хариуцлага:

6.3 Холбогдох хууль тогтоомж, стандарт, энэхүү журмын заалтуудыг давтан зөрчсөн, иргэдийн эрх ашгийг ноцтой хохироосон нь тогтоогдсон нөхцөлд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааг зах зээлд зарлах, бүрэн зогсоох арга хэмжээ авна.
 
УБ ХОТ ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
2012 ОН
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш