Монгол Улсын иргэн Н нь энэ сарын 10-ны өдөр улсын хилээр гарах чиглэлд 66-18 УНХ улсын дугаартай “Бенз Шаланз” маркийн авто машины эд ангид давхар доторлогоо хийж 1474 ширхэг тарваганы арьс нуусан байсныг хяналтынхан тогтоов.
Тэрбээр Замын-үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүсээр гарах гэж байгаад ийнхүү баригдсан аж. Түүний авч явсан тарваганы арьс 4.2 сая төгрөгийн үнэ бүхий зүйл байжээ.
Мөн манай улсын иргэн М гэгч “Бенз Шаланз” 28-57 УНР улсын дугаартай автомашинаар 155 килограмм хушны самар нуун гарах гэж байгаад баригдав.
Эх сурвалж: "Нийгмийн Толь"