logo
Хуурамч дипломтой Монгол оюутнуудыг сургаж байсан дээд сургууль шалгагдаж эхэллээ

Хуурамч дипломтой Монгол оюутнуудыг сургаж байсан дээд сургууль шалгагдаж эхэллээ

2012/11/15

 Нийгмийн хамгаалалын чиглэлээр бакалавр, магистрийн ангиудад суралцаж буй 270 оюутнуудын 260 нь Монгол улсын иргэд  , харин тэдний дунд одоогоор мэдэгдэж байгаагаар 26 нь Монгол улсын Их, Дээд сургуулиудын хуурамч дипломуудыг худалдан авч тус сургуульд суралцаж байгаа нь хачирхалтай бус уу.

 Нэг үгээр хэлбэл хуурамч дипломтойг нь мэдсээр байж оюутны виз олгон тэдэнд Солонгос улсад хууль бусаар ажиллаж , амьдрах боломж олгож байсан Сөүл хотын  "П"  дээд сургуулийн үйл ажиллагааг цагдаагийн газраас шалгаж эхэллээ. Үүн дээр нэмэгдэн өмнө нь Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдарч байгаад өөр хүний паспортоор дахин тус сургуульд оюутан болж ирсэн, гадаад паспортын хувьд ямар нэгэн зөрчилтэй оюутнууд ч шалгагдах иргэдийн тоонд  багтаж байгаа гэнэ.

 Хичээлийн нэг улирал тутамд Монгол оюутнууд дунджаар  1 сая 900 мянган воны төлбөр төлдөг ба 7 хоногт  1 өдөр  хичээлдээ сууж , харин үлдсэн өдрүүдэд ажил хийн , сар хагасынхаа цалинг  сургалтын төлбөртөө, үлдсэн мөнгөө өөрсөддөө хураадаг байсан  байна.

 Тус сургуулийн удирдлага Монгол оюутнуудад тохируулсан программаар хичээл заан, тэднээс шалгалт авахдаа ганцаарчилсан маягаар авч тохирох оноог өгч  тэнцүүлж байсан ба ийм маягаар   2-4 дэхь жилдээ суралцаж буй Монгол  оюутнууд дундаас,  мэргэжлийнхээ хичээлийг байтугай Солонгосоор зөв  бичиж , ойлголцож чадахгүй олон оюутнууд байсан байна.

Монгол улс дахь Солонгосын Элчин сайдын яам нь виз хүссэн оюутнуудын их, дээд сургуулиудын дипломыг хуурамч эсэхийг огт шалгадаггүй нь ийм зүй гарах болсны эхлэл  гээд , өөр бусад олон  Солонгосын их дээд сургуулиудад суралцагч Монгол оюутнуудыг шалгах болно гэж Солонгосын цагаачлалын албанаас мэдээлсэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш