Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Оюуны өмчийн газраас оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигласан нэр бүхий сайтуудын үйл ажиллагааг зогсоосон билээ. Тэрдундаа бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг хуулбарлан ашигладаг zaluu.com сайтыг бусад мэдээллийн сайтууд болон өдөр тутмын сонинуудын гомдлын дагуу хаагаад байсан юм. Үүнтэй холбогдуулан өдөр тутмын ‘’Өдрийн сонин’’, ‘’Өнөөдөр’’ сонин болон нэр бүхий сайтууд мэдээлэл нийтлэлийг нь зөвшөөрөлгүйгээр хулбарлан тарааж байсан zaluu.com сайтыг шүүхэд өгч оюуны өмчийн төлбөр нэхэмжиллээ. Тиймээс хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор оюуны хулгай хийж шударга бусаар өрсөлдөн ашиг орлого олж буй энэ мэт сайтуудтай тэмцэж, эрүүл сэтгүүл зүй, мэдээллийн шударга өрсөлдөөнөөр Монголын хэвлэл мэдээллийн салбар дотроосоо ийнхүү цэвэршиж эхэлснийг олон нийт талархан хүлээн авч байна.