УИХ-ын дарга З.Энхболд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх, орон нутгийн иргэдтэй санал солилцох зорилготой анхны томилолтоо Сэлэнгэ аймгаас эхлүүллээ.
УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 12,13-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Алтанбулаг, Сүхбаатар сумдад болон Дархан-Уул аймагт ажилласан юм.
Энэ үеэр УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын даргын зөвлөх Г.Батхүү, бусад холбогдох албаны хүмүүс дээрх газруудад ажиллав.
УИХ-ын дарга Зүүнхараа буюу Мандал сумын вагон депо, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай эхлээд танилцсан.
“Зүүн хараа” Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тухайд нэг ээлжиндээ 540 оюутанд сургалт явуулах анги танхимтайгаас одоогоор эрчимжсэн мал аж ахуйн фермер, жолооч, эрчимжсэн газар тариалангийн фермер, жолооч, барилга сантехникийн засвар, гагнуур, хоол үйлдвэрлэл, авто машины засварчин, ойн мэргэжилтэн, цахилгаан ба хийн гагнуурын ажилтан зэрэг найман мэргэжлийн ангид 421 оюутан суралцаж байгаа аж. Төгсөгчдөөс 80 орчим хувь нь их, дээд сургуульд элсэн суралцдаг. Суралцагч бүр сард 45 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг хэмээн сургуулийн захирал үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулж байв.
Үүний дараа Мандал сумын иргэдтэй уулзалт хийсэн бөгөөд танхим дүүрэн иргэдэд хандан УИХ-ын дарга З.Энхболд, “Энэ удаагийн Улсын Их Хурал анхны төсвөө өнгөрөгч долоо хоногт баталлаа. Энэ сарын 20 хүртэл УИХ-ын гишүүд тойрог бүртээ ажиллаж, ирэх 2014-2016 онд төсөвт тусгах хөрөнгө оруулалтын талаар иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож байгаа.
Бид жил бүр төсвийн төлөвлөлт хийх гэж цаг алддаг байдлыг зогсоож, төсвийн хөрөнгө оруулалтыг дөрвөн жилээр нэг мөр шийддэг болж байгаа юм. Ингэснээр төсвийн үр өгөөж нэмэгдэж, тогтвортой байдлыг хангах, үргүй зардлыг багасгах зэрэг олон давуу талтай болно. 2013 оны төсвийн зарлагын өсөлтийг ДНБ-ний 2 хувиас хэтрэхгүй байхаар бууруулсан. Орон нутгийн төсөв 9 хувьтай байсан бол 20,7 хувь болгож, орон нутгийн эрх мэдэлд хоёр дахин их мөнгө нэмсэн. Мөн байгалийн нөөц ашигласны төлбөрийг орон нутагт үлдээдэг боллоо. Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хугацааг дахин нэг жилээр сунгаж байгаа. 0-18 насны хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөг олгож эхэлсэн.
УИХ-ын намрын чуулганаар Тамхины хяналтын тухай хууль, Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ерөнхий боловсролын сургуульд туслах ажилтнаар ажиллаж, тодорхой шаардлага хангасан ажилчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгож байх зэрэг хэд хэдэн чухал ажлыг хийж амжууллаа” хэмээв.
Тэрээр цааш үргэлжлүүлэн Сэлэнгэ аймаг манай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гол бүс нутаг. Монгол улсын 2013 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хүрээнд Сэлэнгэ аймагт 3,293,2 сая төгрөгөөр, Орон нутгийн хөгжлийн Нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 8,476,0 сая төгрөгөөр тус тус баталсан. 2013 оны төсөвт гал унтраах анги, цэвэрлэх байгууламж, 100 ортой хүүхдийн цэцэрлэг, сургуулийн байр, агуулах зоорь барих зэрэг хөрөнгө оруулалтыг хийхээр тусгасан байгаа гэв.
Мандал сумын иргэд УИХ-ын даргыг хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлж, Сэлэнгэ аймагт уул уурхайн компаниуд ихээр төвлөрөх болсон нь байгаль орчныг сүйтгэж байгааг хэлээд урт нэртэй хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж, залуусыг орон сууцтай болгоход төрөөс нэгдсэн бодлого хэрэгжүүлэхийг хүсч байлаа.
Дэд бүтэцжсэн Баянгол сум
УИХ-ын даргын очсон дараагийн сум Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний Баянгол сум буюу Баруунхараа байлаа. Тус сумын нутаг дэвсгэрээр Монгол Улсын хойт чиглэлийн төмөр зам, засмал замууд дайран өнгөрдөг, төвлөрсөн эрчим хүч, уурын зуух, цэвэр бохир усан хангамж, цэвэрлэх байгууламжийн дэд бүтцийг хөгжүүлж чадсан онцлогтой. Баянгол сумын талаар зарим нэг статистик тоо баримтыг дурдвал, 5629 хүн амтайгаас 60 гаруй хувийг 35 хүртлэх насны залуучууд эзэлдэг байна. Хөдөлмөр эрхлэлт 63,9 хувьтай бол ажилгүйдэл харьцангуй бага буюу 1,7 хувьтай аж. Сумын үндсэн үйлдвэрлэл нь уул уурхай, газар тариалан, мал аж ахуй.
2003 оноос Бороо гоулд компанийн алтны үндсэн орд ашиглалтад орсноор жилдээ 8-9 тонн алт олборлодог байна. Харин газар тариалангийн хувьд сүүлийн гурван жилийн дунджаар жил бүр 8000 тонн үр тариа, 2500 тонн төмс, 1500 тонн хүнсний ногоо, 12000 тонн хадлан бэлтгэжээ. Үүнээс орон нутгийн төсөвт 2,5 тэрбум төгрөгийг оруулдаг хэмээн Баянгол сумын Засаг дарга Б.Энхбат хэллээ.
Баянгол сумын иргэн н.Гандиймаа, Төр засгаас ногоочдыг дэмжмээр байна. Атрын гуравдугаар аян үр тариаг л дэмжснээс бус ногоочдыг хайхралгүй хаясан. Үнэндээ дур сонирхолтойдоо л ногоо тарьж амьдарч байна. Банкнаас зээл авахаар хүү өндөр. Хугацаа шахуу, орлого бага учраас хэдэн ченжид 250 төгрөгөөр төмсөө өгчихдөг. Тиймээс энэ асуудлыг шийдэж өгмөөр байна гэв.
Иргэн н.Лхагвадэмбэрэл, Хөдөө орон нутагт гэлтгүй мах, түлээ, нүүрс, бензиний үнэ өндөр байна. Миний тэтгэвэр 180 мянган төгрөг. Гэтэл шуудайны тал уут нүүрс 6000 төгрөг байна. Портер нүүрс 200-250 мянган төгрөг. Ядаж нийслэлд хэрэгжүүлсэн нүүрсний шуудайны стандартаа орон нутагт нэвтрүүлээч. Хатуухан хэлэхэд хөдөө талаа хөгжүүлж чадахгүй байна хэмээн шүүмжлэв.
Иргэн н.Алимаа, манай суманд ажилгүй залуучууд, орлого багатай, орон гэргүй айл их байна. Төрөөс их зүйл хүсэхгүй, 300-500 хүний ажлын байр бүхий үйлдвэр, 200 айлын орон сууц барих хөрөнгийг шийдэж өгөөч гэж хүсмээр байна гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд, ногоочдыг дэмжиж ажиллана. Хугацаанд шахагдахгүй ченжийн гараар дамжихгүй байх талаар анхаарна. Шарын голын уурхай хувийн компани учраас хямд үнээр нүүрс өг гэж шахах аргагүй. Багануур улсын мэдлийн компани. Тиймээс Засгийн газартай гэрээ байгуулсан. Нүүрсний шуудайны стандарт улс даяар ижилхэн үйлчлэх ёстой гэв.
УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Засгийн газар, УИХ үйлдвэр барихгүй. Үйлдвэрийг хувийн хэвшлийнхэн барьж, ажлын байрыг бий болгоно. Иргэд өөрсдөө санаачлага гаргаад төсөл боловсруулаад, төрөөс дэмжлэг авах бүрэн боломжтой. 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр орон нутагт хэрэгжинэ. Сэлэнгэ аймгийн 17 сумаас төвлөрөл ихтэй дөрвөн суманд нэн тэргүүнд орон сууц баригдана хэмээн энэ үеэр ярьж байлаа.
Дархан, Сэлэнгийг нэгтгэхийг иргэд дэмжиж байна
Дархан хот Монгол Улсын томоохон аж үйлдвэрийн төв юм. Дэд бүтэц сайн хөгжсөн, Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлийн олон улсын авто зам, Улаанбаатар-Сүхбаатарын олон улсын төмөр замын зангилаан дээр оршдог, төвийн эрчим хүчний системд холбогдсон, өндөр хурдны шилэн кабель, тоон системийн радио релейны шугам, хөдөлгөөнт холбооны үйлчилгээтэй, бусад аймагтай харьцуулбал нийтийн найдвартай, тогтмол хямд тээврийн хэрэгсэлтэй, хүмүүсийн амьдралын өртөг багатай зэрэг давуу талуудтай.
Сүүлийн жилүүдэд яригдаж буй Дархан-Уул аймгийг Сэлэнгэ аймагтай нийлүүлэх асуудлыг иргэд дэмжиж байгаагаа УИХ-ын даргатай уулзах үеэрээ илэрхийлж байсан юм. УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Дархан Сэлэнгэ аймгийн голд байдаг. Өмнө нь нэг аймаг байсныг иргэдийн саналыг үндэслэн 1992 оны Үндсэн хуулиар салгасан. Нэгдэх асуудлыг дэмжиж байгаа, хоёр аймгийн Засаг дарга нар ч ярилцаж, тохирсон гэж ойлгож байгаа. Одоо аймгийн төв нь хаанаа байх вэ, нэрний асуудлыг шийдвэл үндсэндээ нэгдэх боломжтой болж байна гэж үзэж байна хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Алтанбулаг боомтын үйл ажиллагаатай танилцав
УИХ-ын дарга Сэлэнгэ аймагт ажилласан хоёр дахь өдрөө Сэлэнгэ аймгийн тавдугаар 9 жилийн болон Г.Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр дунд сургууль, Алтанбулаг сумын хилийн боомт, чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийсэн юм.
Алтанбулаг боомтоор өдөрт ачааны 150 гаруй, суудлын 200, ачаалалтай үед 500 орчим машин орж гардаг юм байна. Хил, гааль, хяналтын байгууллагын үйл ажиллагаа цомхон, нэг дороо замбараатай учир нүдэн дээр ил тод, түргэн шуурхай байлаа. Монгол улсаас үхэр, адууны ястай, ясгүй мах, гэр, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн экспортлож, Оросын талаас хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, химийн бодис, пиво, өндөг, тамхи, гоо сайхны бараа зэргийг импортлож байна. Мөн битүүмжилсэн чингэлэг бүхий ТИР-ээр транзит барааг гүний гаалийн хяналтад явуулж байна.
УИХ-ын дарга З.Энхболд, Алтанбулаг дахь худалдааны чөлөөт бүсийн ажил хангалтгүй байна. 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын үр дүн ийм муу байх нь зохимжгүй. Чөлөөт бүсийн хөгжил сумын иргэдийн амьдралд нөлөөлөх ёстой гэдгийг онцолж байсан.
Харин Алтанбулаг сумын иргэд, Боомтоор хил гарахад ОХУ-ын тал өөрсдийн иргэддээ 35 кг хүртлэх ачаа гаргахыг зөвшөөрдөг атлаа бидэнд нэг кг-ийн ч эрх өгдөггүй. Хилээр наашаа цаашаа бараа зөөж амь зуудаг иргэд олон. Тодорхойгүй шалтгаанаар хил хаах энүүхэнд. Дарга нарыг ирэхээр нээдэг. Худалдааны чөлөөт бүсийг байгуулах ажил удаашралтай байна. Энэ бүх асуудлыг шийдэх шаардлагатай байна гэж хэлж байлаа. Алтанбулаг, Сүхбаатар сумдын иргэдтэй уулзснаар УИХ-ын даргын Сэлэнгэ аймагт ажиллах томилолт өндөрлөж, УИХ-ын дарга З.Энхболд, “Ирэх долоо хоногоос гишүүд орон нутгуудын асуудлуудыг нэгтгэн боловсруулж, цагаан сараас өмнө 2014-2016 онд төсөвт оруулах хөрөнгө оруулалтуудыг шийднэ. Иргэддээ ойр, ил тод, нээлттэй ажиллах нь энэ удаагийн Парламент, Засгийн газрын үндсэн зорилго юм. Өнөөдөр хэлж амжаагүй саналаа бичгээр явуулж, мессежээр, интернет цахим хуудсуудаар дамжуулж болно. Уулзалтанд идэвхитэй оролцсон Сэлэнгэчүүддээ баярлалаа. Та бүгдтэйгээ уулзах уулзалт үүгээр дуусахгүй, цаашид олон асуудлаар хөдөө орон нутгийн иргэдийнхээ дуу хоолойг сонсох болно” гэв.
УИХ-ын дарга З.Энхболд 2012 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллана.