logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ростехнологий” улсын корпорацийн ерөнхий захирлыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ростехнологий” улсын корпорацийн ерөнхий захирлыг хүлээн авч уулзлаа

2012/11/16
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ростехнологий” улсын корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газар Монгол-Оросын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргахын тулд анхаарч ажиллана гэдгээ онцолсон юм. Мөн Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт, Монросцветмет зэрэг үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд техникийн шинэчлэл хийж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар шинэ төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг илэрхийлсэн. “Ростехнологий” улсын корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезовын хувьд Эрдэнэт үйлдвэр болон “Эрдэнэс МГЛ” –ийн Монголын нутаг дэвсгэр дээр зэс хайлуулж, эцсийн бүтээгдэхүүн гаргах хамтарсан үйлдвэр байгуулах саналыг дэмжиж буйгаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш