Япон, БНАСАУ-ын төлөөлөгчид Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо хоёр талын ажлын хэлэлцээ хийж эхэллээ. Японы талаас 1970-1980-ад онд умард солонгосын тусгай албад японы иргэдийг хулгайлж, тагнуулчдаа бэлтгэх үеэр япон хэл, уламжлал заахад хэрэглэсэн асуудлыг хэлэлцэх бодолтой байна. Хэлэлцээ маргааш дуусах юм. Хоёр орны төлөөлөгчид түрүүчийн хэлэлцээ 8-р сарын сүүлээр Бээжинд хийсэн билээ. Энэ нь сүүлийн дөрвөн жилд Токио,Пхеньян хоёрын шууд хийсэн анхны хэлэлцээ болсон юм.