logo
Хятад улс Японы эсрэг нэгдсэн фронт байгуулах санал гаргалаа

Хятад улс Японы эсрэг нэгдсэн фронт байгуулах санал гаргалаа

2012/11/16

Хятадын нэрд гарсан шинжээч Бээжингийн нэгэн адил нутаг дэвсгэрийн асуудлаар Токиотой маргалдаж байгаа Москва, Сөүлд хандан Японы эсрэг нэгдсэн фронтыг байгуулахыг уриалав. Фронтын зорилго дэлхийн 2-р дайны үр дүнг хүлээн зөвшөөрч, хөрш зэргэлдээ орнуудын нутаг дэвсгэрт өнгөлзөхөө болиход Японы удирдлагыг албадахад оршино.

БНХАУ-ын ГХЯ-ны дэргэдэх Хятадын олон улсын судлалын хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч Го Сяньган мөн санал дэвшүүлжээ. Хятадын шинжээч 11-р сарын 14-нд Москвад «Зүүн Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа» сэдэвт орос-солонгос-хятадын бага хурал дээр үг хэллээ. Япон хөрш орнуудтай нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг санаатайгаар хурцатгаснаараа Дэлхийн 2-р дайны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа харуулсан гэж Го Сяньган онцлов.

АНУ, ЗХУ, Их Британи, Хятад зэрэг дөрвөн улс бүрэлдэхүүнд нь орсон японы эсрэг эвслэээс гаргасан олон улсын хэдэн тунхаглалын дагуу ялагдсан Японы нутаг дэвсгэр Дэлхийн 2-р дайны дараа Хоккайдо, Хонсю, Кюсю, Сикоку зэрэг дөрвөн арлаар хязгаарлагдах байсныг тэрээр дурдав. Иймээс Япон Өмнөд Курилын арлууд ба Токто (Такэсиму), Сенкаку (Дяоюйдао) арлуудад төдийгүй Окинавад өнгөлзөхөөс татгалзах ёстой.

Го Сяньган Хятад, Орос, Өмнөд Солонгос улсууд бүрэлдэхүүнд нь орох Японы эсрэг нэгдсэн фронтыг байгуулахыг санал болгов. Японыг Дэлхийн 2-р дайны үр дүнг хүлээн зөвшөөрч, хөрш орнуудын нутаг дэвсгэрт өнгөлзөхөө болиход албадахын тулд АНУ-ыг фронтод хамруулвал зохино хэмээн тэрээр үзэж байна. Нутаг дэвсгэрт өнгөлзөхөө больсныг Японтой байгуулах шинэ найрамдах гэрээгээр батлах ёстой. Шинэ гэрээ 1951 онд ЗХУ, Хятад хоёрын зөвшөөрөлгүйгээр гарын үсэг зурсан хуучирсан гэрээг орлох ёстой гэж хятадын шинжээч үзэж байна.

Бага хуралд оролцогчид Го Сяньганы хэлсэн үгийг «сорьж үзэх оролдлого төдий зүйл» гэж үзсэн байна.

Японы эсрэг нэгдсэн фронтыг байгуулж, Японыг шинэ найрамдах гэрээнд гарын үсэг зурахад албадах саналыг сенсаци хэмээн үзэж болно. БНХАУ-ын ГХЯ-д хамаатай хятадын гадаад бодлогыг боловсруулахад оролцож байгаа томоохон хүрээлэнгийн дэд захирал ийм санал дэвшүүлжээ. Мөн санал нэг талаас хятадын шинжээчийн санаа бодлыг тусгаж, нөгөө талаас БНХАУ-ын удирдлагын санаа бодлыг ямар нэг хэмжээгээр тусган харуулж байгаа аж.

Орос улс маргаантай асуудлыг сөргөлдөх замаар шийдвэрлэх саналыг дэмжихгүй бололтой. Москва харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эн түрүүнд тавьж, Японтой маргалдаж байгаа нутаг дэвсгэрийн асуудлын тойрны байдлыг намжаах зорилгоор хүчин чармайлт гаргаж ирсэн. Сөүл энэ саналд хэрхэн хандахыг хэлэхэд хэцүү. Өмнөд Солонгосын байр суурь японы Токто арлуудад өнгөлзөх ажиллагаа ямар болохоос шалтгаална гэж Андрей Иванов үзэж байна.

Хятадын шинэ удирдлага Япон ба бусад улстай маргалдаж байгаа нутаг дэвсгэрийн асуудлаар маш хатуу байр суурь баримтлахыг Го Сяньганы санаачилга гэрчлэн харуулж байна гэж одоо нэг утгатай хэлж болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш