logo
Сөүлд шалгагдаж буй оюутнуудтай уулзлаа

Сөүлд шалгагдаж буй оюутнуудтай уулзлаа

2012/11/17
БНСУ-ын Хвасон дахь гадаадын иргэдийг түр саатуулах газарт хуурамч дипломоор тус улсад суралцсан гэх шалтгаанаар саатуулагдаж байгаа Mонгол оюутнуудтай манай БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын газрын ажилтан, Гадаад иргэдийг дэмжих төвийн төлөөлөгч, Солонгос Монголын оюутны холбооны удирдах зөвлөл болон “MGL” радиогийн төлөөлөл хамт уулзаж, санал хүсэлтийг нь сонсов. Өнөөгийн байдлаар гурван оюутныг албадан Монгол руу буцаагаад байгаа бөгөөд нэр бүхий таван оюутан Хвасон дахь түр саатуулах газарт шалгагдаж байна. Нэгээс бусад оюутан хуурамч диплом ашиглаагүй гэсэн асуудал тавьсан тул тэдгээр оюутнууд нотлох баримтуудаа танилцуулсан тохиолдолд асуудлыг дахин судлаж үзэх боломжтой гэсэн хариуг Сөүлийн цагаачлалын албанаас өглөө. Бичиг баримтын зөрчлөөр Сөүлийн цагаачлалын албанд саатуулагдаж байсан С.А гэгч оюутан Солонгосын цагаачлалын албаны ажилтнууд түүнд зүй бусаар харьцсан, хүний эрхийг зөрчсөн хэмээн өргөдөл гаргасны дагуу Цагаачлалын албаны холбогдох ажилтантай уулзаж, хяналтын камерын бичлэгтэй нь тус ЭСЯ-ны Консулын ажилтан танилцахад зүй бусаар харьцсан зүйл гараагүй байна. Саатуулагдаж буй оюутнуудын эрүүл мэндийн байдал хэвийн байна гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш