logo
УБЕГ-ын бүх нэгжүүд цахим үнэмлэхээр бүртгэлийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

УБЕГ-ын бүх нэгжүүд цахим үнэмлэхээр бүртгэлийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

2012/11/17
Иргэний цахим үнэмлэхийг төрийн болон бусад байгууллагын үйлчилгээнд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар нэвтрүүлж ажиллахыг Хууль зүйн сайдын тушаалаар шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв, орон нутгийн Улсын бүртгэлийн хэлтэс, нэгжүүд өнөөдрөөс эхлэн иргэний цахим үнэмлэхээр бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхээр боллоо.

Цаашид төрийн болон бусад байгууллагууд зөвхөн иргэний цахим үнэмлэхээр үйлчилгээ үзүүлэх юм. Мөн Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд иргэд зөвхөн цахим үнэмлэхээр санал өгнө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш